Их Британийн Ерөнхий сайдаар Борис Жонсоныг сонголоо
Их Британийн Консерватив намаас Засгийн газрын шинэ тэргүүнийг зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Өчигдөр явуулсан санал хураалтын дүнд Их Британийн шинэ Ерөнхий сайдаар Борис Жонсоныг сонгосон байна. Б.Жонсон болон түүний өрсөлдөгч Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жереми Хант нар өнгөрсөн сарын турш энэхүү албан тушаалын төлөө өрсөлдсөн билээ. Эцэст нь 200 мянга гаруй Консерватив намын гишүүд сонголтоо хийж, улсынхаа шинэ удирдагчид итгэлээ хүлээлгэжээ.

Санал хураалт дава гаригийн үдэш дуусч, үр дүнг өчигдөр зарласан байна. Шинэ Ерөнхий сайд өнөөдөр өглөө тангаргаа өргөжээ. Харин өмнөх Засгийн газрын тэргүүн Тереза Мэй албан тушаалаа өгч, БРЕКСИТ-ийн гэрээгээ баталгаажуулах билээ. Б.Жонсон нь өмнө нь Лондон хотын захирагчаар ажиллаж байсан нэгэн бөгөөд үүнээсээ өмнө Мэй-ийн БРЕКСИТ-ийн төлөвлөгөөний улмаас Гадаад хэргийн сайдын албан тушаалаасаа огцорч байв. Тэрээр сэтгүүлч, түүхч, улстөрч мэргэжилтэй нэгэн юм.

Өдгөө Б.Жонсон нь Их Британийн Европын холбооноос гарах улстөрийн их хямрал бүхий улс орноо үргэлжлүүлэн удирдахаар болж байна. Хөгшин тивийг орхих англичуудын товлосон хугацаа аравдугаар сарын 31-нд дуусах юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.