Орос, Хятадын агаарын эргүүлийг эсэргүүцэв

ОХУ анх удаагаа Хятадтай хамтран агаарын хилийн харуулын нислэг үйлдсэн талаар ВВС мэдээлэв. Үүний дараа Өмнөд Солонгос болон Япон улсаас өөрсдийн онгоцоо нисгэн хариу арга хэмжээ авчээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр бөмбөгдөгч дөрвөн онгоцыг Японы далай болон Хятадын өмнөд далайн дээгүүр хөөргөсөн байна.

Харин Өмнөд Солонгос улс ОХУ-ын онгоцууд агаарын хил цөмрөн орж ирэх үед өөрийн онгоцоор хурц гэрэл гялбуулж, анхааруулах буудлага хийсэн байна.

Энэ хооронд Японы тал ОХУ болон Өмнөд Солонгосын энэхүү будилаантай байдлыг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ. Сэжиг бүхий энэхүү хил давсан үйл явдал нь Докдо/Такешимагийн арлууд дээр болсон юм. Дээрх арлууд нь Өмнөд Солонгосын эзэмшилд байдаг ч Японы тал мөн өөрийн газар нутаг хэмээн маргадаг аж. Өмнөд Солонгосын зүгээс мэдэгдсэнээр Орос, Хятадын агаарын хөлгүүд Солонгосын Агаарын хамгаалалтын бүсийг өчигдөр нэвтэрсэн байна. Оросын А-50 маркын байлдааны онгоц арлуудын агаарын зайн хилийг хоёр удаа зөрчсөн гэж тэд мэдээлсэн байна.

Харин ОХУ-ын зүгээс энэхүү буруутгалыг няцаасан аж. Өнгөрсөн хэдэн жилүүдэд Орос, Хятадын бөмбөгдөгч хөлгүүд агаарын зайн харуулын хамтарсан сургуулилт хийсээр ирсэн юм. Гэсэн ч энэ удаад Орос, Өмнөд Солонгосын хооронд өрнөсөн үйл явдал анхны тохиолдол байжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Tu-95MS” маркийн стратегийн пуужин тээвэрлэгч хоёр онгоц, Хятадын “Hong-6K” маркын бөмбөгдөгч онгоцтой хамтран энэхүү нислэгийг үйлдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-07-25 19:09:55
    Оросууд Хятадуудын нөмөр дор даварч байна.
    103.10.21.58
    Мэдэгдсэн Хариулах