Онцгой байдлын байгууллагаас дөрвөн хурандаа цолтон төрлөө

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/784 тоот тушаалаар Онцгой байдлын байгууллагаас дөрвөн хурандаа цолтон төрлөө.

Уг тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Алтансүх, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.