Монгол туургатан хүүхэд багачууд, хойч үедээ ардын урлагийн их өв санг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, хамтран уран бүтээл туурвих, Монгол туургатны соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Дэлхийн монгол туургатан" хүүхдийн ардын урлагийн их наадам 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд “Улаанбаатар чуулга”-ын концертын танхимд “Монгол туургатны урлагийн өв сан” төрийн бус байгууллагатай хамтран уг наадмыг зохион байгуулсан  юм. Тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улс, ОХУ-ын Тува ба бусад улс орнуудад суурьшсан Монгол туургатны төлөөлөл болон Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс 170 гаруй хүүхэд багачууд оролцож 6-11 нас, 12-18 насны ангиллаар шилдэгүүдээ шалгаруулав.


П.АНИР 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.