С.Баярын хэрэг: Ч.Даваанямаар дамжсан оффшор компаниуд, сая сая долларын гүйлгээнүүд

С.Баяр 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-нд “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Рио Тинто Интернэшнл Холдингс”, “Айвенхоу Майнз Лимитед” компанитай Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.

Энэ гэрээний ажилд С.Баяр албан тушаалын хувьд голлох үүрэгтэй оролцсон байдаг.

Гэхдээ бид энд С.Баярын ийм оролцоог ярих гээгүй. С.Баярын Оюутолгойн гэрээний хаялга болгож хүртсэн байж болох хэргийн талаар дэлгэнэ.

Ерөнхий сайд байсан С.Баяр нь  Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалт, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчиж, хуулийн зохицуулалтыг эх орондоо ашигггүйгээр хэрэглэсэн. Үүний улмаас Монгол Улс 2 761 789 570 000 төгрөгийн татварыг “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас авч чадахгүй хохирчихоод байгаа юм. Мөн мань эр тухайн үеийн албан тушаалын байдлаа ашиглан бэлэн мөнгө хэлбэрээр хахууль авсан. Энэ хууль бусаар олсон мөнгөнийхөө эх үүсвэрийг далдалж мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдсан.

С.Баярт 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дахь зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээжээ.

Уг хэрэг прокурорын хяналтаас шүүхэд шилжиж байгаа мэдээлэл байна.

Тодруулбал, С.Баяр нь 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Рио Тинто”, “Туркойз Хилл” компанид давуу байдал олгож, татварын таатай нөхцлийг бүрдүүлсэн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээ хэрэгжиж эхэлсний дараа өөрийн найз Ч.Даваанямын хамаарал бүхий компаниудыг “Оюутолгой” ХХК-д бэлтгэн нийлүүлэгчээр оруулсан. Ч.Даваанямын хамаарал бүхий компанитай холбоотой баримт сэлтийг дараагийн удаа дэлгэрэнгүй хүргэх болно. Харин С.Баяр тэр компаниар нь дамжуулж том охин Б.Нандингаа Ч.Даваанямтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байгаа мэтээр харагдуулахыг оролдсон байгаа юм. Тэрээр ингэж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдгийг мөрдөн шалгалтын явцад тогтоожээ.

Ч.Давааням нь С.Баярын охин Б.Нандинтай хамтран АНУ-д таван компани үүсгэн байгуулжээ. Ингэхдээ Ч.Давааням 85 хувийг, Б.Нандин 15 хувийг нь эзэмшдэг байна.

Тэд АНУ-д “GUNDEL”, “VODA”, “NEBO”, “DECHIN” компанийг байгуулснаас эхний дөрөв нь татан буугджээ.

Улмаар АНУ-д Сиэтл хотын 3020 14th Avenue W#A Seattle-Queen Anne. WA 98119, Нью Йорк хотын 16 W, 19th, Unit 10-b, Flatiron, NY 10011, Сиэтл хотын 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105, Сиэтл хотын 1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109, Сиэтл хотын 6539 SW 41st Ave, Seattle, WA 98136, Сиэтл хотын 9125 NE 15th Street, Clyde Hill, WA 98004 хаягтай долоон ширхэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байна.

Түүнчлэн эдгээрийг худалдаж авахын өмнө АНУ руу С.Баярын хуучин эхнэр О.Гэрэлтуяа, найз Ч.Давааням нар нь их хэмжээний валютын гуйвуулга хийжээ. Тухайлбал, О.Гэрэлтуяа 2007 оны гуравдугаар сарын 20-нд Зоос банкаар дамжуулан 435 000 ам.доллар, Ч.Давааням 2008 оны тавдугаар сарын 22-нд Худалдаа хөгжлийн банкаар 451 000 98 ам.доллар, 2008 оны тавдугаар сарын 26-нд Худалдаа хөгжлийн банкаар 196 мянган ам.доллар шилжүүлжээ.

Мөн Ч.Давааням 2011 оны гуравдугаар сарын 1-нд “TRUE KIND LIMITED” компанийг Британийн Виржинийн арлуудын улсад үүсгэн байгуулсан. Энэ компанийнхаа 078213998838 дугаартай дансыг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд Хонгконгийн “HSBC” банкинд нээсэн байна.

Энэ данс руу нь 2015 оны зургадугаар сарын 2-ноос 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний хооронд АНУ-ын “NONA ADAMS REALTY SERVICES”, “NEBO” компаниас 4 727 479 ам.доллар шилжиж оржээ.

Харин Виржинийн арлуудын улс дахь “TRUE KIND LIMITED” компанийн Хонгконгийн “HSBC” банк дахь 078213998838 дугаартай данснаас 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр 1 947 975 ам.долларыг Голомт банкны 1140000215 тоот данс руу шилжүүлсэн байна. Мөн 2016 оны гуравдугаар  сарын 31-нээс 2016 оны зургадугаар сарын 22-ны хооронд Puerto Rico улсын “ESORDIO HOLDINGS” LTD компани руу 4 727 446 ам.доллар, 2017 оны есдүгээр сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын11-нд Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 4 386 3 50 ам.долларыг шилжүүлсэн байна.

“FOREST BERRIES LTD”-ийн Хонгконгийн “HSBC” банкны данснаас Ч.Даваанямын Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 ам.долларыг шилжүүлжээ.

Түүнчлэн дээрх компаниас шилжиж орж ирсэн их хэмжээний ам.доллар, бусад санхүүгийн асуудалтай Монголын томоохон эмийн компанийн эзэн, түүний хүү, нефтийн том компанийнхан холбогдож буй юм. Өөрөөр хэлбэл, тэд С.Баярын энэ хэрэгт холбоотой болохыг хууль хяналтын байгууллага тогтоогоод байна.

 

Үргэлжлэл бий…

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-04 14:16:12
    Нөгөө хулхиний шүүх нь шүүх гэж элгийг нь авах байхаа
    150.129.140.116
    Мэдэгдсэн Хариулах
  • харамсал 2019-07-29 05:51:20
    эх оронд маань ардчилал гарч их сайхан болсон, энэ бүгд ардчилал хүсдэг манай дийлэнх тэнгүүдийг гай
    103.20.152.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ их мөнгийг хөгшдөд 2019-07-29 03:06:30
    Энэ их мөнгийг өндөр настангуудын тэтгэврийг нэмсэн бол их чухал байлаа. Насаараа ажиллаж хамаг бүтээн байгуулалт, их зүйл хийгээд хөгшид маань одоо зовж бн шүү...
    65.49.38.141
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-29 00:22:48
    Баяррын менге гэж хзн тогтоосон юм бээ. Дамдин очир гуай.
    103.229.120.151
    Мэдэгдсэн Хариулах
  • бц 2019-07-28 07:04:32
    Оюунтолгойг гаднийханд найр тавин өгч байж олсон хахуулийн мөнгө энэ мэтээр урсаж байж дээ
    103.10.23.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол улсын эх орноо гэсэн иргэн 2019-07-27 13:50:33
    Эх орон Ард түмнээсээ урвасан байна.Урвасан хулгайч ямар ялтай байдаг вэ??!!
    59.153.114.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-07-27 08:43:52
    Новш юм даа, ОТ авлигад өгсөн мөнгөө "менежментийн зардал"-даа тусгадаг ....
    202.9.42.240
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-27 08:25:41
    зовож үхээсэй
    66.181.161.24
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД АЮУШ 2019-07-27 07:57:14
    ХЭРЭВ АРД ТҮМЭНД МАШ ТОДОРХОЙ ЭНЭ ХЭРГИЙГ /БАЯР, ЗОРИГТ, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ, ЭЛБЭГДОРЖ НАР ХОЛБОГДСОН/ ӨНӨӨГИЙН ТӨР ЗАСАГ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШИЙДВЭРЛЭ
    64.119.26.8
    Мэдэгдсэн Хариулах
    • 0000 2019-07-28 07:06:28
      Хулгайч хулгайчаа гэмэт хэргийг бүрэн шүүж чадахгүй шүүсэн нэр зүүж дүр үзүүлэнэ дээ
      103.10.23.70
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-27 00:46:10
    2 их наяд 761 тэрбум.Аа яая яа.Төрд,улсад ийм их хэмжээний хохирол учруулсан нь үнэн бол дээд хэмжээ ч багадна.Нэг дарга л ийм их хохирол учруулж завшихаар МГЛ ...
    150.129.143.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-27 00:33:52
    Хэ хэ
    5.136.145.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Davaanyam gej... 2019-07-26 23:36:14
    Davaanyam gej OFF SHOREdansnaas sain duraaraa munguu oruulj irsen nuhur mun uu?
    112.72.11.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Be 2019-07-26 15:36:39
    Энэ монгонууд нь дандаа монголоос гадагшаа гарсан байх юм!!! Сэтгэлгуй луйварчин юмаа. Хуухэд охидууд олон эхнруудээ бас адгын ажилдаа татан оролцуулаад уда...
    50.242.210.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-07-26 13:57:57
    Byx yum ni il bolj togtoogdloo tegeed xurdan zyi busaar olson xorongiig ni xuraaj ulsiinx bolgood yaliig ni edlyyleech ee !
    109.88.168.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Ном бичээд л 2019-07-26 13:14:13
    Нөгөө хулгайч нь ном бичиж ард түмний тархи угаагаад л нөгөө хэд нь бас бичүүлээд л та нар монголчуудаар бага шиг дормжлоорой тэвчээрт хязгаар гэж бий шүү
    150.129.141.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-26 12:34:44
    Эрдэнэтийг авсан схем шиг юм хийж дээ. Баяр өөрийн нэр дээр гэмгүй мэт харагдана.Гар дамжуулан дамжуулаад гадагш авилгын мөнгөө гаргачихажээ.
    202.21.109.100
    Мэдэгдсэн Хариулах
  • OD 2019-07-26 08:52:26
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-26 07:56:52
    Даанч дээ!!!
    202.126.88.176
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-07-26 07:45:17
    Ter muu Su Batboldtoi ni hamt suulgaachee eniig !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • bayar 2019-07-26 06:30:15
    Arai ch gomdmoor yumaa. hulgaaichuud bhgui bol hun shig amidraj bolohoor l bgad bga yum
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Үхвэл таарна даа та нар 2019-07-26 06:21:52
    Муу ацнууд
    66.181.190.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-07-26 03:11:25
    Ингэж л Монгол хүмүүс ядуурсан түүхтэй юм даа.
    202.126.89.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-07-26 02:49:05
    Одоо Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо Үүнээс өөр бид яаж чадахгүй
    202.9.42.114
    Мэдэгдсэн Хариулах
  • tsagdaa 2019-07-26 00:55:39
    il tod baihad bugdiig ni shorond hiigeechee
    182.160.0.244
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-07-26 00:32:29
    энэ муу жижиг толгойтыг шар хаданд аваачаад буудчихаач эх орноосоо урвагчийг эх орон ч болж харуулах гэж хань хамсаатан цагааны улдэгдэл бат уулээс эхлээд их л ...
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-07-26 05:29:10
      1 Иймэрхүү луйварчин хулгайчуудыг тэгж амархан үхүүлж болохгүй үйлийн лайгаа эдэлж шаналж зовж, зүдэрч алингаа алдаж байж үхэх ёстой. 2 тэр завшиж хулгай хийсэн...
      202.21.125.35
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-26 00:32:17
    иймэрхүү хүн хойд насандаа үр хүүхдээ гай л болно доо одоо наад хүнээ яллаач дээ олны өмнө
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2019-07-26 00:26:57
    цагаан захтай луйварчин
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах