Өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон хэргийн талаар мэдээлж байсан билээ.
Урд хөршийн иргэдийг хайх эрлийн ажиллагааг зогсоогоогүй байсан юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө Хөвсгөлийн тайгаас дээрх хоёр иргэний цогцсыг олсон байна.
Цагдаагийн байгууллага тухайн хоёр иргэнийг гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоохоор шалгалт явуулж байгаа аж.
Цогцсыг жуулчид олоод цагдаагийн байгууллагад дуудлага өгч тэдний үүргэвчинд байсан бичиг баримтаар алга болсон жуулчид гэдгийг нь таньсан гэх мэдээлэл байна.
О.Гэрэл
Оллоо.mn