''Туяа амгалан'' эмнэлэг мэргэжлийн хяналтын шалгалтад бүдэрлээ
Иргэний гомдлын дагуу Туяа амгалан ХХК-ний эмнэлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Тус эмнэлэг нь уламжлалт, дотор, урологийн өвчний оношилгоо, эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, клиник биохими лаборатори гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. Гэвч зөвшөөрөлд заагдсан Клиник биохими лаборатори гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц нь бүрдээгүй зөрчил илэрсэн байна. Мөн орон тооны сувилагчгүй, эмнэлгийн бичиг баримтын хөтлөлтийг зохих заавар журмын дагуу хөтөлдөггүй, эмч нар нь оношилгоо, эмчилгээний стандарт мөрдөж ажилласан байдал хангалтгүй, байгууллагын хэмжээнд дотоод хяналтын журамгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавьж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн. Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн холбогдох хуулийн дагуу 1.000.000 төгрөгийн торгууль ногдуулж, иргэнд хариу хүргүүлж ажилласан байна. 

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN.LT.COL 2019-07-26 06:32:27
    бөөрөө мөнгөөр зарахыг хүсч байвал үнэ: $ 780,000USD холбоо барих и-мэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • zochin 2019-07-26 05:14:35
    yu ch medexgvi chadbargvi emneleg emch nar ix boljee
  • иргэн 2019-07-26 03:44:23
    матуулсан нь энэ болохоос ихэнх нь ийм шуу дээ