Албан үүргээ гүйцэтгэж яваад галд өртсөн онцгой байдлын залууд туслая
“Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус холбооны тэргүүн Г.Ганхуягийн хэлснээр “ Мөнгөнцэцэгийн нөхөр Э.Үнэнбатын гэр бүлд тохиолдоод байгаа золгүй байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

Орхон аймаг дахь онцгой байдлын албанд 19 жил ажилласан Э.Үнэнбат нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ аймагт ой хээрийн гал түймэр унтрааж яваад хүнд түлэгдсэн. Өнөөдөр биеийн ихэнх байдал нь түлэгдэлтийн сорвитой, хоёр гар нь урд үеэрээ мэдээгүй хүнд хэцүү байна.

Төрийн төлөө ард түмнийхээ төлөө явж байгаад эрүүл мэндээрээ золиослогдсон. Ийм гэмтэлд холбогдох газраас нь нэг удаагийн тэтгэмж гэж нэг сая төгрөг таван сая төгрөг өгдөг юм байна. Өнөөдөр гадагшаа явж хагалгаа хийлгэх гэтэл санхүүгийн боломжгүй байдлаас болж энэ айл хэцүү байдалд орсон байгаа.

Одоогийн байдлаар хоёр гарынх нь хумстай үзүүр нь түлэгдээд уначихсан. Монголын эмнэлэг тайръя гэж байгаа бол Солонгосын эмнэлэг хагалгаа хийж гарыг нь ажиллагаанд оруулъя гэсэн. Тиймээс бид нар хандивын аян өрнүүлнэ. Зардал нь өндөр юм байна. Нийт 250 сая төгрөг байвал болохоор.

Гэтэл Онцгой байдлын албанд Эрсдлийн сан гэж байдаггүй юм байна. Гэмтэж бэртсэнийхээ дараа төрөөс анхаарч хамгаалж, хандив өгдөггүй юм байна. Монгол хүний үнэ цэнэ гэж алга. Уг нь бол Э.Үнэнбат нь гарын уртай, ажлынхаа хажуугаар байшин барьдаг барилгын ажил хийж ар гэрээ тэжээдэг гэнэ.

Энэ залууд туслах талаар холбогдох газруудад шаардлага хүргүүлнэ. Албан хаагчдынхаа эрх ашиг, эрүүл мэндийн төлөө явахыг хүсье.
 
Дахин хэлье. Хагалгаанд ороход 250 сая төгрөг хэрэгтэй байна. Энэ айлд ийм хэмжээний мөнгө байхгүй. Тиймээс энэ байдалд нь туслая. Хандив өргөе. Эхнэр нь группэд байдаг. Дөрвөн хүүхэдтэй. Цаашид яаж амьдрах юм бэ” гэв.
 
Албан үүргээ гүйцэтгэж явсан хүн ард түмнээсээ гуйлга гуйж байна
 
Эхнэр Мөнгөнцэцэг “Хэрэг явдал дөрөвдүгээр сарын 13-нд болсон. Хаана яаж хандахаа мэдэхгүй гүйж яваад Босоо хөх Монгол төрийн бус байгууллагад хандаж, түшиж ирлээ. Бид хоёр гэр бүл болоод 17 жил болсон. Энэ хугацаанд дөрвөн хүүхэдтэй болсон.

Энэ удаад 5000 гаруй алба хаагчийн ар гэрийнхний өмнөөс дуу хоолойгоо нэгтгэе. Цаг наргүй ар гэргүй юм шиг явдаг алба хаагчдын өмнөөс уулзаж байна. Албан үүргээ гүйцэтгэж явсан хүн ард түмнээс гуйлга гуйж байна. Эрүүл мэнд, эрсдлийн даатгалын хууль гэж байдаггүй юм байна. Энэ хуулийг УИХ-д өргөн баръя.

Олон албан хаагчийн бодит жишээ болсон нөхрөө өрөвдөж байна.

Миний нөхөр Э.Үнэнбат нь  Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийг унтраах гэж яваад бие нь бараг бүхэлдээ түлэгдсэн. Орхон аймгийн эмнэлэгт анхан шатны тусламж авсан. Гэтэл тэр эмнэлгийн гэмтлийн эмч Болд их муухай үг бидэнд хэлсэн “Би насаараа түлэнхий үзсэн. Одоо юуг нь үздэг юм. Наад хүний чинь хоёр гарыг тайраад хаячихна” гэж хэлэхэд үнэхээр гомдсон.

Ерөнхий сайдад тусламж гуйсан өргөдөл өгсөн. Хэдэн өдөр бороо шороонд хүүхдээ тэвэрч Төрийн ордны гадаа сууж үзлээ. Арайхийж  намайг хүлээж авч уулзсан. Өргөдлийг минь Оюун-Эрдэнэд шилжүүлсэн. Оюун-Эрдэнэ нь Шадар сайдад шилжүүлсэн. Шадар сайд нь албаны хүмүүст шилжүүлсэн гэсэн. Дахиад асуухаар өргөдлийг судлаж байна, шийдэх гэж байна гэх мэтээр өдөр хоногийг өнгөрөөсөөр байна.
 
Гэмтлийн эмнэлэгт арьс нөхөх хагалгааг нэг удаа хийсэн. Арьс нь хүрээгүй. Нуруу сорви ихтэй. Харин хоёр гар нь ямар ч мэдээ байхгүй. Онцгой байдлын газраас нэг сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Орхон аймгийн дарга нар тус тусдаа сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Хүндрэлтэй хоног өдрүүдэд ах дүү нар, ангийнхан нь туслаж байна. Банк бус санхүүгийн байгууллагаас ч зээл авч эмчилгээг нь хийсэн. Одоо бол санхүүгийн нөхцөл байдал үнэхээр хүндрэлтэй байна. Тиймээс ард түмнээс болон албаныхнаас тусламж хүсч байна” гэв.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolchyyd mini dee!! 2019-07-28 14:48:18
    yamar hezyy yum dee!!!neg ni ch bolob tysalbal sainsan,bID IIM ARD TYMEN BAIGAAGYISEN BYE BYENDEE BAINGA TYSALDAG ENE HYND CH BAS TYSALMAAR BNA,;;;