''Queen'' хамтлагийн бүтээл хандалт ихтэй байна
''Queen'' хамтлагийн "Bohemian Rhapsody" дуу 44 дэх жилдээ дахин амжилтаа эвджээ. Дууны клипийг youtube дээр нэг тэрбум хүн үзжээ. Энэ дуу 1970-1990 онд гарсан уран бүтээлүүдээс хамгийн их хандалт авсан байдаг.

Өнгөрсөн жил "Bohemian Rhapsody" гэх Фредди Меркуригийн тухай намтарчилсан бүтээл гарснаас хойш хандалтын тоо нэмэгдэх болсон юм. Түүнээс өмнө ХХ зууны хамгийн их хандалттай дуугаар Guns N'Roses амьд хөгжмийн хамтлагийн "November Rain" дуу байсан аж.

''Queen'' хамтлагийн гишүүд болох Brian May болон  Roger Taylor yuotube дээр тэдний энэ дууг 4000 шинэ хувилбараар шинэчилж дуулсан амжилт эвдсэнийг тэмдэглэжээ. Харин бүх цаг үеийн хамгийн их буюу Luis Fonsi-ийн Despacito дуу 6.3 тэрбум үзэлттэйгээр амжилт эвдсэн хэвээр байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.