Борис Жонсон Засгийн газрын гишүүдтэйгээ анхны уулзалтаа хийв

Их Британийн шинэ Ерөнхий сайд парламентад хандан үг хэлэхээсээ өмнө өөрийн кабинетийн гишүүдтэй анхны уулзалтаа хийсэн талаар ВВС мэдээллээ.

Пүрэв гаригт тэрээр БРЕКСИТ-д гүйцэтгэж байсан голлох албан үүргээ шилжүүлэн өгсөн байна. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Доминик Рааб болон Прити Пател нар Гадаад хэргийн болон Дотоод хэргийн яамдыг тус тусдаа толгойлохоор болжээ. Тэгвэл Сажид Жавид Канцеллороор томилогдсон байна. Засгийн газрын бусад томилгоог дор жагсаасан байна. Үүнд:

  • Стивен Баркли: БРЕКСИТ-ийн нарийн бичгийн дарга
  • Майкл Гоу: Британийн Ланкастер мужийн Дачи улсын Канцлер
  • Бен Уалланс: Батлан хамгаалахын сайд
  • Лиз Трасс: Олон улсын худалдааны сайд
  • Матт Ханкок: Эрүүл мэндийн сайд
  • Гавин Уиллиамсон: Боловсролын сайд
  • Ники Морган: Соёлын сайд
  • Андре Лийдсом: Бизнесийн салбар эрхэлсэн сайд
  • Амбер Радд: Хөдөлмөр, тэтгэмж, тэтгэвэр эрхэлсэн сайд
  • Жэкоб Рийз Могг: Нийтлэг үйлчилгээний газрын тэргүүн

Энэ томилгооны үеэр ноён Рийз Могг Засгийн газарт орохоос татгалзаж байсан юм. Тэрээр ITV телевизэд өгсөн ярилцлагадаа “Шинэ Засгийн газар аравдугаар сард дуусгавар болох товлосон хугацаанд хэдийнэ бэлтгэсэн хүмүүсийг сонгосон байна. Иймд засагт өөр баг хэрэгтэй” гэжээ. Их Британи өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Европын холбоог орхихоор төлөвлөж байсан ч энэ хугацаа аравдугаар сарын 31 болон хойшилсон юм. Учир нь парламентын гишүүд хатагтай Мэй-ийн БРЕКСИТ-ийн саналыг гурвантаа хойшлуулсан билээ.

Ноён Б.Жонсоны шинэ кабинетэд суудалтай 17 гишүүн хатагтай Мэй-ийн засаглалын үед засгаас буусан, эсвэл тушаал буурсан хүмүүс аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.