Даншиг наадмуудын барилдаанд дараах бөхчүүд түрүүлж үзүүрлэжээ
Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадамд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Мөнхийн үсэг групп, Хонгор нутаг дэвжээний бөх Улсын харцага Н.Золбоо түрүүллээ. Үзүүрт аймгийн арслан Батсуурийн Бат-Орших шалгарчээ.
 
Зүүн бүсийн даншиг наадамд аймгийн харцага Г.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Үзүүрт аймгийн харцага Э.Батжаргал үлдэн, аймгийн заан цолтон болов.

Говь шанх -6 даншиг наадамд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Ш.Одбаяр түрүүллээ. Харин үзүүрт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба үлджээ.
 
"Боржигин 2019" төвийн бүсийн даншиг наадамд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Улсын арслан Д.Азжаргал түрүүллээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, Улсын начин Э.Даш үзүүрлэв.
 
Баян-Өлгий аймгийн “Алтан таван богд” хурд баруун бүсийн наадамд Улсын харцага О.Ханга түрүүлж, аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэжээ.
 
Дорноговь “Хутагтын хурд” наадамд аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж, аймгийн хурц аослан болсон бол аймгийн начин Б.Бат-Эрдэнэ үзүүрлэжээ.

Хөвсгөл аймгийн “Хотгойдын хурд” наадамд нутгийн хүү, Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн байна.

Мөн энэ сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумын 60 жилийн ойн баяр наадам болжээ.

Энэ наадамд хүчит 96 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул Улсын шинэ залуу начин Баярсайханы Орхонбаяр 7 даван түрүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр 6 даван үзүүрлэжээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын уугуул Улсын харцага Б.Одгэрэл  5 даван их шөвөгт шалгарсан бол дунд шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Улсын начин Ч.Баянмөнх Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Аймгийн арслан Б.Уртбаяр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уугуул Аймгийн арслан Амараа нар 4 даван дунд шөвөгт шалгарчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-07-29 12:24:18
    Бөхийн цолоо начин, заан арслан аварга гэж хуучин хэвэнд нь оруулмаар юм.
  •  2019-07-29 05:13:41
    манжийн үеийн наадмаа болимоор доо.
  • зочин 2019-07-29 01:07:24
    сайхан мэдээ ируулжээ санжаадамба аварга цолоо хураалга ийм аварга байснаас байгаагуй нь дээр улсын наадамд тав давж дов жалгын наадамд туруулж чадахгуй бол
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах