Зээлтэй бол түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй гэв
“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах бүртгэл өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байгаа.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 21 мянга гаруй иргэн цахим бүртгэлд бүртгүүлсэн гэх мэдээлэл бий.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх аж.

Ингэхдээ журамд заасны дагуу  залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлөөс сонголтоо хийх юм.

Хэрвээ хамрагдах ёстой иргэд зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй, цалин нь хүрэлцэхгүй бол уг түрээсийн байранд хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-07-30 03:10:37
    нөгөө сүрхий тэрбумтай хүмүүс чинь ч гэсэн даашгүй их зээлтэй шүү дээ.
  • Бат 2019-07-29 08:37:47
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • би 2019-07-29 05:23:20
    монголд зээлгүй хүн байхгүй шүү дээ
  •  2019-07-29 05:12:44
    яахаараа ингэж дандаа айлгаж сүрдүүлсэн мэдээ бичиж байдаг юм бэ.
  • зочин 2019-07-29 02:17:32
    уучлаарай буруу биччихсэн байна.дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шүү дээ
  • zochin 2019-07-29 02:14:45
    өглөөний мэнд. Түрээсийн орон сууцанд хамрагдахад дээшээ газар хол, доошоо газар хатуу гэгч л болж байна даа. Ямар ч хэцүү юм бэ дээ
  • v 2019-07-29 01:30:44
    nohoin baas mongold ur zeelgui heden hun baidgiin