Орон нутгийн замд хурдаа тохируул, аймшигт үхэл хэнийг ч отож байдаг юм
Энэ долдугаар сарын 14-ний өдөр орой 17.00 цагийн үед Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Тоёота приус маркийнн хоёр автомашин хоорондоо мөргөлдөж 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай зам тээврийн ноцтой осол гарсан байдаг. Талийгаач тухайн үед нөхөр, хүүтэйгээ амралтаараа явж байсан бөгөөд өөрөө амиа алдаж, нөхөр, хүү хоёр нь маш хүнд бэртэл авч өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Зам тээврийн осол хэргийн ард ямар их зовлон үзэж хагацал зовлон хор хохирол амсдаг гэдгийг энэ ослоос харж болох юм. Амийг нь хөнөөж, айлын амьдралыг хагаслаад хаясан байгаа юм. Эхнэр нь газар дээрээ амиа алдсан бол нөхөр хүү нь насан туршийн өрөөл татанхай өвчтэй болж, насан турш хүний асаргаанд орж байгаа юм.

Ер нь орон нутгийн замд хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргах тохиолдол их байдаг юм.

Жилдээ зам тээврийн ослоор 300-400 хүн амиа алддаг гэсэн судалгаа бий. Зам тээврийн осол гэдэг хэзээ ч хаана ч болж магадгүй гэнэтийн осол байдаг учраас хүн бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж, хамгаалалтын бүсээ байнга зүүж явахыг холбогдох газруудаас байнга анхааруулж сэрэмжлүүлдэг.
 
Хоёр хүү минь ээжгүй боллоо 
 
 
Дээрх ноцтой осолд өртсөн иргэн Ц.Отгонбаатар “Хоёр чөмөг минь хугарсан. Нэгэндээ хиймэл чөмөг суулгуулсан. Тухайн үед Мөрөнгийн төвөөс идэж уух зүйлээ базаагаад цаашаа гарч Хатгал дээр нэг хоночихоод ямар билээ нэг цогцолбор өнгөрөөд явж байтал нэг гүвээ даваад цэнхэр машин уруудаж ирж байсан.

Манай талийгаач хажууд унтаж явсан. Тэгтэл хүүе хаая гэхийн завдалгүй урдаас урсгал сөрөөд ороод ирсэн. Яах ч боломж олдоогүй. Би 60-70 км-ын хурдтай явж байсан. Өгсүүр зам руу хурдтай явах боломж байхгүй шүү дээ. Сүүлд нь бодох юм, ядаж зүүн тал руугаа дарсан бол өнөөдөр миний хань эрэмдэг болсон ч амьд байх байсан болов уу. Хүн харамсдаг юм байна. Тухайн үед шоконд ороод зүүдлээд байгаа юм шиг санагдаад хэцүү байсан. Гэтэл хажууд хань минь амьсгал хураачихсан, хүү минь дээшээ харчихсан “Ааваа” гэж орилоод байсан. Үнэхээр хэцүү зүйл боллоо. Хурд хэтрүүлж яваад хүний амь нас хохироосон жолоочид үнэхээр гомдож байна. Ханиа алдлаа, хоёр хүүхэд минь өнчрөөд үлдлээ. Хэцүү байна. Яахаа мэдэхгүй байна” гэж уйлж уймарч ярьж байна.
 
Хайран сайхан охиноо цаг бусаар алдлаа
 
 
Хохирогчийн ээж Оюунчимэг “Миний сайхан хүүхдүүдийн амьдралыг жирийн нэг жолооч сүйрүүлчихлээ. Бага зээ минь ээжийгээ өнгөрсөн эсэхэд эргэлзэж байна. Учир нь цуг явж байсан. Миний ээж амьсгалахгүй байсан. Хаана байна гээд асуугаад зовоогоод байна. Миний ээж эмнэлэгт байгаа, гэхдээ унтаад байсан гээд юу ч ярихаа больсон. Сэтгэл санааны хүнд шоконд орчихлоо. Би хайран сайхан охиноо цаг бусаар алдлаа. Ямар гээчийн хар ангал руу түлхээд оруулчихваа. Эгч нь хоёр сайхан охинтой байсан. Нэгийг нь тасдаад хаячихлаа. Жолооны ард сууж байгаа залуу хүүхдүүд минь орон нутгийн замд хурдаа тохируул. Ганц хором алдвал ямар их гай гамшиг авчирдагийг та бүхэн харсан байлгүй дээ. Яагаад ийм хайхрамжгүй хариуцлагагүй жолоо барьдаг юм бэ. Алтан гартай эмч нар хоёр хүүхдийн минь амийг аварлаа, цаашид яахыг бид мэдэхгүй ш дээ. Асаргааны хоёр хүн гарч ирэх вий дээ” гэв.

Энэ ноцтой ослын үр дүнд ямар их харуусал харамсал байна вэ.  Ганцхан хормын дотор залуу сайхан гэр бүлийн амьдралыг самарсан зам тээврийн ослын мэдээ цахим орчинд явж, олон хүний харууслыг төрүүлсэн.

Орон нутгийн замд монголчууд нэгнээ  "хөнөөж" байгаа нэг л жишээ энэ юм.  Зам тээврийн осол угаас цөөхөн монголчуудыг маань хэдэн зуугаар нь хэмлэж цөмлөж байгаа нь аймшиг мөн үү гэвэл мөн.Зөвхөн өнгөрсөн жилийн тоо баримтад түшиглэн өгүүлэхэд 2018 онд зам тээврийн осол  гэмтлийн 29 мянган дуудлага иржээ. Мөн зам тээврийн ослын улмаас 500 гаруй иргэн амь насаа алдаж, 3000 гаруй хүн ослын улмаас хүнд хөнгөн гэмтсэн байдаг.

Зөвхөн энэ  үзүүлэлтийг харьцуулж үзэхэд иргэний дайнтай зарим улс орны  эндэж, гэмтсэн иргэдийн тоонд ойртож очиж мэднэ.

2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эмээлтийн замд  болсон авто ослын улмаас нэг гэр бүлийн 7 гишүүн бүгд амь насаа алдсан харамсалтай осол болж байв.  Хувиа хичээсэн нэгэн нэгдүгээр эгнээнд  явж байсан Приус маркийн автомашиныг  хоёрдугаар эгнээнээс шахаж, Приус замын хажуу руу унахдаа дахин нэг машинд мөргүүлэн шидэгдсэн байдаг.

Улаанбаатарт байдаг аавдаа золгохоор  орон нутгаас гарсан  ах дүүс хурдтай явж байхад нь гэнэт нохой зам хөндлөн орж ирж зайлах гээд машин нь замын хажуу руу унаж, ах дүү хоёр амь алдаж байв. Энэ мэт харамсалтай жишээ хаа сайгүй л байгаа байх. Тэгвэл  тэр осол аваарын шалтгаан юу вэ. 

Судалгаагаар зам тээврийн  ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гардаг гэжээ. Ослын дийлэнх нь орон нутгийн замд гардаг, шалтгаан нь  хурд хэтрүүлэх байна.

Тиймээс орон нутгийн замд “Яараад яах вэ” гэсэн уриатайгаар соёлтой хариуцлагатай, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож байя жолоо барьдаг жолооч нараа.

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лорд 2019-07-31 05:41:04
    Хөдөөний зам дээр хөөрсөн пацаанууд мань чинь 250тай нисэж байгаа юм шиг саак байсан гээд шааж өгнө.Сонссон тэнэг нь би тэгвэл 300тай шаана гээл осол гаргана
    64.119.21.172
    Мэдэгдсэн Хариулах
  • ooo 2019-07-29 07:49:22
    buruu taldaa uruultei yoponi laaz zuvhun ter orondoo oruulj hiisen 60 km harchihsan tumriin hogiig odoo bolih heregtei. heni bizness ter nohod uursdoo hez...
    202.179.25.25
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-07-29 06:56:11
    suudliin daruulgaa zuuj hevsheerei mongolchuudaa
    103.10.21.58
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-07-29 04:34:02
    гун эмгэнэл илэрхийлье монголчууд минь жаахан ухаантай амьдарцгаая л даа яг л евер монголчууд шиг архидсаар наадамдсаар дуулсаар бие биенээ хядсаар байх уу
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах