Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх шинэчлэлтийн ажил 34,74 хувьтай байна
Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34,74 хувьтай хийгдэж байна. 

Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дуусчээ. Мөн далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим хувьтай, хөлийн голын гүүрийн ажлын явц 28,5 хувьтайгаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.