АТГ-ынхан авлига авч байгаа дарга нарын бичлэгийг ил болгов
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгагдаж байгаа хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Прокурорын зөвшөөрөлгүйгээр зарим нэгэн хэргийн талаар мэдээлэх боломжгүй гэв.

Харин шүүхээр хэрэг нь шийдэгдсэн төрийн албаны гурван хэргийн талаар мэдээллийг мөн ажлын байран дээрээ авлига авч байгаа баригдаж байсан бичлэгийг нь олон нийтэд ил болгов.

Эндээс харахаар төрийн албанд мэргэжлийн халаасны хулгайчид үүрлэсэн юм байна гэж харагдахаар.

Тодруулбал, АТҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57 сая төгрөгийн хахууль авсан. Ажлын байранд нь хийсэн нэгжлэгээр 25 сая төгрөг байсныг нь бичлэгээр ил болгов.

Мөн МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Баярсайхан, Экспорт ипортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийн бичлэгийг ил болгов. Тэднээс нийтдээ тэрбум орчим төгрөгийг мөрдөн байцаах шатанд бэлнээр хурааж авсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл тэд ажлын байран дээрээ болон гэртээ их хэмжээний мөнгө хадгалж байгаад ийнхүү баригджээ.
Тэдэнд холбогдох хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ төрийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасч, мөн тус бүр 40 сая төгрөгөөр торгосон байдаг.

Бүхэл бүтэн тэрбум төгрөгийн хахууль авсан хүмүүст шүүхийн энэ шийдвэр ёстой инээдтэй санагдана биз дээ. Нөгөө талаар хууль шүүхийн байгууллага жинтэй арга хэмжээ авч, шийтгэхгүйгээс болж төрийн алба хаагчид даварч, авлига хээл хахууль авах үзэгдэл бүр далд хэлбэрт шилжиж, тэднийг өөгшүүлээд байгаа юм.

 О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-08-02 23:47:55
    avilgach shuugchdiig bugdiin xalj solij tsegtslex xeregtei.
    103.57.93.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүү 2019-08-02 14:34:26
    Шүүгчидтэй хариуцлага тооцох хууь сул байна
    202.126.88.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-08-02 09:54:27
    Зовлогоо зовоож хэдэн цаас олсон хүмүүсээс бүгдийг нь буцаагаад хамах нь хаашаа ч юм, Монголын төр ийм л сайхан энэрэнгүй шд. Хурай Хурай Хурай
    150.129.143.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2019-07-30 00:32:46
    Шүүгчдийг өөрсдийг нь шүүхгүй бол болохгүй нь дээ.
    202.179.25.178
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-07-30 00:29:26
    Төрийн тендерээр авсан тоног төхөөрөмжүүд бүрэн ажиллаж байгаа эсэх, зарласан тендерийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг л шалгах юм бол бүх луйвар илт болно .
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-29 10:39:36
    Хэрэгсэхгүй болгох юм бол шалгаад яах юм бэ
    64.119.23.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-29 07:34:57
    АТГ-ын ажилтан нар маш сайн ажиллаж байгаа иргэний хяналт гэж нэг сайхан ахмадууд ажилллаж хувь нэмэрээ оруулж байна харин шүүхийхэн гэж өндөр цалин авсан хуул...
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах