Галт тэрэгнээс 1000 зорчигчийг аварчээ
Энэтхэгт болсон үерийн улмаас галт тэрэг осолдож, олон хүний амь насанд аюул заналхийлсэн талаар BBC мэдээллээ. Осолдсон галт тэрэгнээс 1050 зорчигчийг эсэн мэнд аварсан байна.

Вангани хотын ойролцоо явсан Махалакшми галт тэрэг осолдсон талаарх мэдээг Энэтхэгийн албаны хүмүүс зарласны дараа нисдэг тэрэг, завь, шумбагч багийнхны бүрэлдэхүүнтэйгээр зорчигчдыг аврах ажиллагаа явуулжээ. IANS мэдээллийн агентлагт зорчигчдын хэлснээр тэд аврагчдыг хүлээн 15 цагийн турш хоол, хүнсгүй байсан аж.

Борооны улирал эрчээ авч буй өнгөрсөн эхэдэн  долоо хоногийн турш өмнөд Азид 600 гаруй хүн цаг агаарын гамшигт үзэгдлээс болж амиа алджээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.