Багш нар өлсгөлөнгөө зогсоожээ
Түрээсийн орон сууцнаас 200 квот өгөхийг шаардаж өчигдөр 20 гаруй багш өлсгөлөн зарласан билээ.
Тэгвэл тэд өчигдөр орой өлсгөлөнгөө зогсоосон байна.

Энэ талаар МБҮЭХ-ны дарга, УЗ-ийн гишүүн Д.Мөнхбаатар “Уйгагүй сар гаруй тэмцсэн, өнөөдөр 9 цаг гаруй өлсгөлөнгийн байдалд байсан бидний тэмцэл зохих үр дүнд хүрлээ.

1.Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагчдад оногдсон хувиас багш нар нийслэлийн нийт төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийнхаа хэмжээгээр квот авах боллоо.

Мэдээж эмч, цагдаа, төрийн бусад албаныхан ч салбар бүртээ оногдох хувиа авна. Хэзээнээсээ л багш нарын тэмцлийн үр шимийг бултаараа хүртдэгээс хойш одоо яая гэх вэ. Буян дааж амьдраарай гэж.

2. Төрөөс 150000 айлын орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх 2020 онд нийслэлийн 2000 багшийн орон сууцны урьдчилгааг төр даасан, хүү 8 %-иас бага, зээлийн батлан даалтыг төр гаргах хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамруулах талаар нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллахаар боллоо.

Шаардсан шаардлага зохих түвшинд биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоолоо.

Нийгмийн сүлжээгээр биднийг харлуулж гүтгэсэн эрхэм нөхдөд талархаж байна.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ганхахгүй бат зогсож байгаагаа харуулсан түүхэн тэмцэл боллоо.

Жагсаал, суулт, өлсгөлөнд сэтгэл зүрхээрээ оролцсон нийт багш нартаа баярлалаа. Та нар минь үнэхээр бахархам байсан шүү. Бидний уриа Багш багшдаа тусалъя шүү дээ. Бидний тэмцэл үүгээр зогсохгүй. Улам илүү далайцтай үргэлжилнэ” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-07-30 04:45:07
    Багшийн асуудлыг яагаад тууштай шийдэхгүй бна? Үр хүүхдийг мань ХҮН БОЛГОЖ буй нь тэд. Цалин маш бага. Сард 4-5 зуун мянга. Зуны 3 сард мөн 4-5 зуутай амарч бна...
    27.123.213.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-07-30 04:40:06
    НАМ ГЭГЧ ХУУВИЛДААНЫ ҮҮР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРЛЭГ БОЛОВ. НАМААР ТАЛЦСАН ТЭНЭГҮҮДИЙН ХӨЛД ЭХ ОРОН СӨХӨРЧ, ХҮН АРД МААНЬ ТАРЧИЛЖ БАЙНА. ЧИНГИСИЙН СҮНС ДУУДЪЯ!
    27.123.213.53
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-30 03:07:19
    Энэ багш нар арай ч дэндэж байна шүү. Багш нар гэж ийм түрэмгий боловсролгүй хүмүүс байдаг юм уу. Дэндэнэ дэнэ гэж арай ч дэндэж байна аа юманд хэмжээ хязгаар ...
    66.181.161.64
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-08-05 08:07:04
      Дээр үед багш болох шалгуур өндөр байлаа одоо бол хүүхдүүд сургуульгүй хоосон хоцорсоноос багш болий доо л гэж байна сургалтын чанар ч эрс муудсан
      202.126.88.52
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-30 01:56:33
    Хүүхдүүддээ олигтойхон сургачихаад юм нэхэж байвал яасын, дээр үеийн багш нар үнэхээр үнэнч, мундаг байжээ одоо бол нуль авлига, юм өгөхгүй бол муухай аашлаад
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-30 00:34:21
    А vcэг заасан багш нартаа баярлаж явдаг юм та нар минь л бидэнд ертøнцийг харах нvдийг нээж øгдøг шvv амжилт
    64.119.22.123
    Мэдэгдсэн Хариулах