Ажил хаяхаараа, өлсөхөөрөө айлгадаг багш нараа битгий давар
Багш нар ажил хаях, өлсгөлөн зарлах үндсэн ажилдаа оржээ. Өчигдөр 9 гаруй цагийн өлсгөлөн зарласан багш нар орой өлсгөлөнгөө зогсоосон байна. Тэдний хийж чаддаг зүйл нь бусдыг шантаажлах, ажил хаяж, ардын хүүхдийг хохироохоос өөр зүйл хийдэггүй. Хүний төлөө ажиллаж амьдарч байгаа юм шиг аашилдаг багш нарын увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Ажил хаяхаараа, өлсөхөөрөө айлгадаг тэд хэн юм бэ.
 
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн багш нар ямар нэг зүйлээр барьцаалж ажил хаядаг моодтой болсон. Өнгөрсөн жил үндсэн цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, багш нар ажил хаяснаас цөөнгүй сургууль нээлтээ хийгээгүй юм.
 
Хэний төлөө юуны төлөө амьдраад байгаа юм бэ. Багш нараа та нарын олсон талхны мөнгөнөөс жирийн нэгэн хэн ч хумсалдаггүй. Та нар мэргэжлээрээ өөрсдийнхөө дурандаа ажлаа хийж байгаа. Бусдын төлөө ингэж ялархаж ажил хийнэ гэдэг утгагүй зүйл юм.  
 
Энэ жил шантааж хийдэг хэдэн багш нар давуу эрх эдэлж НОСК-иос 200 байрны квот нэхэж өлсгөлөн зарлалаа. Харин НОСК-иас квот олгож, хэнд ч давуу байдал бий болгохгүй гэдгээ аль хэдийнэ мэдэгдсэн.
 
Товчхондоо багш нарт 200 квот өгөх боломжгүй гэдгээ хэлсэн байдаг. Яагаад гэвэл нийгмийн зорилтод бүлгийнхэн буюу гэр хорооллын айл өрхийг энэ байранд хамруулна гэж журмандаа заасан байгаа.
 
Өөрөөр хэлбэл, түрээсийн орон сууцны журмаар бол багш нар төрийн албан хаагч гэсэн ангилалд багтаж, бүртгүүлэх бүрэн боломж нь нээлттэй. Гэтэл багш нар яагаад бусдаас илүү эрх ямба эдлэх ёстой гэж.
 
Нээлттэй боломжоос давуу эрх эдэлж, бусдыг шантаажлах нь ариун явдал юмуу. Багш нэрээр квот авч, давуу эрхээр орон сууцтай болох чинь шударга ёс юм уу.
 
Ажил мэргэжлээрээ бусдаас ялгарч, түмний хүүхдийн нэр барьж, төрийн гэсэн бүхнээс давуу эрх эдлэхээр улайрах чинь зөв юмуу.
 
Багш нар давуу эрх эдлэх ёстой юм байж. Тэгвэл бусад төрийн алба хаагчид яах юм бэ, барьцвал барьцана ш дээ. Өчнөөн олон мянган төрийн алба хаагч зээлтэй байна, орох оронгүй түрээсийн нийтийн байранд толгой хоргодож байна. Тэд гомдол мэдүүлсэнгүй, өлсөнө гэж айлгаж сүрдүүлсэнгүй. Бүгдээрээ өлсгөлөн зарлаад байрны квот олж авахын төлөө тэмцье л дээ.
 
Багш нарт байр хэрэгтэй гэж улайрч байгаа бол бидэнд ч байр хэрэгтэй гээд дайръя. Бид ч ялгаагүй зээлтэй,  түрээсийн орон сууцанд толгой хоргодож, гэр хороололд амьдрагчид олон байна. Хүн бүр тэгш эрхтэй. Ганцхан багш нар давуу эрх эдлэх ёсгүй ээ. Арай л даварч байна. Төрийг шантаажилж, албатай юм шиг аашлахаа болино уу. Төрийн төлөө, бусдын төлөө амьдардгаа больж үз, сэхээтэн нэртэнгүүдээ.
 
Үнэхээр ажлаа хийх хүсэл сонирхолгүй, чадахгүй, болохгүй, бүтэхгүй байгаа бол зайгаа тавиад өг, ажил хайж байгаа хэдэн мянган багш залуус бий. Тэдэнд боломж олго. Өөрийн амьдралынхаа төлөө бусдыг бүү яллаж яв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-04 13:47:27
    Ажилаа хийсэн шиг хийгээд цалингаа аваад яв. Ажиллаж чадахгүй бол зайгаа тавьж өг
  • zochin 2019-08-02 08:16:27
    ENE ZALUUS bugd baghs men uu. TA NAR YMAR YAJ SURGAB , AMJILT CHINI KHEDEN KHUBITAI BE . Hkuukhduudtewi hkaritsakh
  • Zochin 2019-08-02 02:56:21
    Ed nar bagsh mun vv? Hervvlch zandalchin hargis awgai emgechvvl zail
  • Зочин 2019-07-31 22:14:15
    Үнэнийг бичжээ
  • zohin 2019-07-31 02:13:42
    Uadgdiin bee tsemtsej baigaa humuusee demj.Oorsnoo tsemtsehgui u uaduu amdarch baij.
    • зочин 2019-07-31 04:28:17
      Зөв. Багш нараа дэмжээд өгвөл бидний хүүхдүүдэд хэрэгтэй. Тултал нь цалин, хангамж өгчихөөд дараа нь тултал нь шаардлага тавих хэрэгтэй
  • Zochin 2019-07-30 21:15:13
    Ajil hayval,hal.!olon zaluus ajilgui b.gaa Tegeed ch ajillah huseltei bagsh nariig jil bur odiid adestachlan shalgaj baih ni zov
  • зочин 2019-07-30 15:29:50
    эмч багш нар гар цайлгах мөнгөөр хэзээ ч тасардаггүй биз дээ
  • Тархины тураалтай монголын багш нарт 2019-07-30 11:57:43
    Хүүхэд уйлахаараа хөгшид үхэхээрээ айлгана гэдэг шиг ардын багш нар өлсөхөөрөө, ажил хаяхаараа энэ төрийг шантажилдаг болжээ өрөвдмөөр хүмүүсээ гэж.
  • зочин 2019-07-30 06:45:49
    Багш, эмч бол онцгойгоос онцгой ажил. Чаддагийн бол өөрсдөө очоод ажиллад үз дэ. Хулгайчуудтай хамтраад тэмцэхийг оронд өөнтөглөхөө болиоч ээ
    • зочин 2019-07-30 10:07:23
      ичиж амьдар битгий даварцгаа. Монголоор дүүрэн багш нар байгаа биз дээ залуучуудыг ажилд сургаад ав
    • Амгаа 2019-07-30 09:05:46
      Тийншт. Багш нар бол эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдаас илүү чухал хүмүүс. Яагаад гэвэл хүссэн үедээ ажлаа хаяж чадна.
  • Зочин 2019-07-30 06:44:08
    Зөв шүү. Чадвартай хэд нь хувийн сургууль руу яваад чадваргүй хэдэн гар нь үлдчихсэн. Цаана чинь шантаж хийхгүй ажилъя гэсэн зөндөө л багш нар байна.
  • Zochin 2019-07-30 06:34:52
    Хэдэн хэрүүлч хар авгай нар. Яаж багшилдаг бнаа.
  • зочин 2019-07-30 06:03:20
    багш нар одоо болиочээ та нарын хангамж болсон шүү дээ хүүхдийг эцэг эхтэй хамтран сургаач та нар сургах л үүрэгтэй шүү дээ
  • Ээж 2019-07-30 05:39:00
    Улсаас юм шаардахынхаа өмнө би хэр зэрэг ажилладаг билээ гэж нэг бодож үзээч багш нараа . Мэдлэг боловсрол зан харьцаа гээд багш гэхэд хэцүү хүмүүс цөөнгүй бна...
  • Ээж 2019-07-30 05:31:09
    Үнэн зүйл бичсэн бна . Сайн багш нар цөөнгүй бга. Энэ өлсгөлөн зарлаад байгаа багш нарын хэлж ярьж байгаа нь өөрсдийг нь ямар хүн бэ гэдгийг нь хэлээд өгч бна
  • Иргэн 2019-07-30 04:51:00
    Уйгаржин бичиг авна гэнэ. Хорлол. Монгол Улс, Боловсролын систем кириллээс болоод хөгжихгүй бна уу? Нэр төр, албан тушаал хөөцөөлдөгсдөд өөр хийх ажилгүй юу?
  • Иргэн 2019-07-30 04:17:30
    Багш нарын асуудлыг яагаад тууштай шийдэхгүй бна? Үр хүүхдийг маань ХҮН БОЛГОЖ буй нь багш нар. Тэдний цалин маш бага. 4- 5 мянгаар зуны 3 сар амьдарч бна шүү!...
  • Бат 2019-07-30 03:52:48
    Энэ б/систем шиг дампуурсан газар байхгүй зөвхөн бичиг үсэг л гэхэд Латин, Крилл Уйгаржин одоо юу үзэх нь тодорхойгүй тэгэхэд Улс үндэстэн анхнаас 1 бичиг үсэг ...