Англи хэлний сургалтад хамрагдах залуусыг байраар хангана
Залуусыг 21 хоног англи хэлний үнэ төлбөргүй сургалтад хамруулахаар болсон. Энэ талаар хөтөлбөрийг зохион байгуулах комиссын гишүүн Н.Лхагвадоржоос тодрууллаа.

-Англи хэлний сургалтад үнэгүй суух залуусыг хэрхэн бүртгэсэн бэ?

-Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон даяар 36 мянган оюутан, сурагчийн саналыг сонссон. Залуусын ихэнх нь англи хэлний сургалт болон зуны амралтаараа ажил хийх боломжийг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Тиймээс наймдугаар сарын 1-нээс 4000 залууст үнэ төлбөргүй англи хэл заах "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Бүртгэл энэ сарын 20-ноос эхэлж дөрөв хоногт 4000 залуу бүртгүүллээ.

-Сургалт хэрхэн явагдах, ямар багш нар хичээл заах вэ?

-Хөтөлбөрийн хүрээнд 16-30 насны 4000 залууст үнэ төлбөргүй, нэгдэн системээр англи хэлийг заахаас гадна эерэг хандлага, хувь хүний хөгжлийн сургалт оруулна. Сургалт өдөрт зургаан цагаар 21 хоног үргэлжилнэ. Анхан, дунд, ахисан түвшний сургалтыг дөрвөн их сургуулийн гадаад хэлний тэнхим, гадаад багш нартай хамтран явуулна.

-Сургалтад хамрагдаж байгаа залуус юуг анхаарах вэ?

- Сургалтад хамрагдаж буй хүмүүсийг их дээд сургуулиуд байраар үнэ төлбөргүй хангаж, багш нарыг цалинжуулна. Ингэхдээ багш нарыг 700 мянгаас хоёр хүртэлх сая төгрөгөөр цалинжуулна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.