АТГ-аас цаашид ч олон бичлэгийг дэлгэнэ гэв
АТГ-ын газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өчигдөр АТГ-аас мөрдөн шалгаж, шүүхээс шийдвэрлэгдсэн зарим хэргүүдийн нотлох баримт болох хоёр бичлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу олон нийтэд дэлгэн үзүүлсэн билээ.

Ямар учраас ийм бичлэгүүдийг гэнэт гаргаж ирэв гэдэг нь олны анхаарлыг яах аргагүй татаж байгаа юм.

Тэрбээр өнөөдөр тайлбар хийхдээ “Энэ бичлэгийг цацсанаар АТГ хувь хүмүүс рүү чиглээд, зөвхөн энэ хоёр бичлэгийг онцлоод байгаа юм биш. Шүүхээр шийдвэрлэгдсэн учраас л дэлгэсэн. Цаг хугацааны хувьд 2017, 2018 онд шалгагдаж байсан хэргүүд юм. Энэ асуудлыг яагаад ярьж байна вэ гэвэл нөхцөл байдал ийм байна гэх бодит байдлыг харуулахыг зорьж байна.

Хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд болон шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсийн зүгээс ч тэр АТГ-ын үйл ажиллагааг мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, АТГ-т итгэх иргэдийн итгэлийг алдагдуулах чиглэлийн маш олон мэдээллийг тараадаг болсон. Энэ нь маш их хор уршигтай юм.

Тиймээс АТГ иргэд, олон нийтээсээ дэмжлэг хүсч, энэ чиглэлээр хамтарч ажиллаач гэж уриалж байгаа юм. Түүнээс биш хоёр хүний асуудлыг онцлоод, улс төржөөд байгаа асуудал байхгүй. Асуудал нь ийм хэмжээнд баримтжуулагдсан байхад өөрсдийгөө ямар ч гэм буруугүй байсан мэтээр олон нийтэд мэдээлэл цацдаг хүмүүс байгаа учраас АТГ ийм арга хэмжээ авч байгаа юм. Цаашид ч олон төрлийн бичлэгийг дэлгэж, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлуудыг хийх болно” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-07-31 01:33:39
    Томчуудыг нухаад ороод ирвэл АРТ ТҮМНИЙ ИТГЭЛ төрөх байх даа...жараахайнуудыг барьж сүр дуулиан болох хэрэггүй...
  • зочин 2019-07-31 00:35:50
    АТГ ер нь давгүй ажиллаад байгаа юм биш үү. Хэн болов ч ажилд нь саад болохгүй байх хэрэгтэй. Амжилт хүсье.
  • зочин 2019-07-31 00:34:08
    Эрдэнэт үйлдвэр, Барилгын хөгжлийн төв, Төмөр зам, Геологийн төв лаб, газрын тосны лаб , шүүх эмнэлгийн лаб гэх мэт байгууллагын тендерийн үр дүнг шалга
  • irgen 2019-07-30 13:12:51
    Geologiin laboratory auyliig batlab. Tenderiin komisiin darga ni
  • зочин 2019-07-30 10:43:14
    demjij bna
  • Amar 2019-07-30 10:18:57
    Зөв