Хөрсний нуралтын улмаас 30 хүн амиа алджээ
Хятадын өмнөд хэсгийн нутаг дэвсгэрт өчигдөр үүссэн хөрсний нуралтын улмаас 36 хүн амиа алджээ. Орон нутгийн мэдээллийн агентлагийн дамжуулснаар Guizhou мужид нуралтын давалгаа үүссэний дараа 15 хүн сураггүй болж, 20 байшин нурангид дарагджээ.

Тэгвэл Хятадын албаны хүмүүсийн "Синьхуа" агентлагт өгсөн мэдээллээр Shuicheng сууринд 40 хүнийг эсэн мэнд аварч чадсан байна. Тус мужид усархаг бороо орж байгаа нь энэхүү гамшиг тохиоход хүргэжээ. Аврагчид малтагч машины тусламжтайгаар амьд үлдсэн хүмүүсийг овоорсон шорооноос гаргаж чадсан байна.

Одоогоор орон нутгийн сургууль нь хохирогчдын хорогдох байр, яаралтай тусламжийн төв болоод байна. "Синьхуа" агентлагийн дамжуулснаар Засгийн газар авран хайх ажиллагаа болон хохирогчдыг нүүлгэн шилжүүлэх зэрэгт 30 сая юань буюу 4.4 сая ам.доллар зарцуулжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.