Хөвсгөлд гарсан зам тээврийн ноцтой ослын шалтгаан нөхцөл тодорхой болоогүй байна
 
Энэ сарын 14-нд Хөвсгөл аймагт зам тээврийн ноцтой осол гарч 29 настай эмэгтэй газар дээрээ амиа алдаж, нөхөр хүүхэд нь хүнд бэртэл авсан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ ослын талаар ТЦА-аас мэдээлэл хийлээ. 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал  "2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт болсон зам тээврийн ослын талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нилээд цацагдаад байна. Хоёр автомашин мөргөлдөж нэг хүн нас барж, 3 хүүхэд, хоёр том хүн гэмтсэн. 

Тус хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахдаа хэрэг шийдэгдсэн мэтээр аль нэг талыг буруутай нь шүүхээр тогтоогдсон мэтээр цацагдсан байгаа. Энэ хэрэгт яг одоо шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Шинжээч томилогдоод ажиллаж байгаа. Тийм учир аль нэг талын буруутай эсэх нь хараахан тогтоогдоогүй байгаа.

Осолд орсон хүмүүсийн биеийн байдлын хувьд өнгөрөгч даваа гарагт нэг хүн эмнэлгээс гарсан, нөгөө талын машинд явсан гурван хүүхдийн хоёр нь хүнд гэмтэл авсан учир ГССҮТ-д эмчлүүлж байна. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хоёр жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.