Америк, Хятадын худалдааны дайн дуусах уу?
Бүтэн гурван сар үргэлжилсэн худалдаанй дайны хүйтэн уур амьсгалыг зөөллөх болов уу гэсэн хүлээлтээр дэлхий дахин шинэ сарыг угтаж байна. Манай гаригийн санхүүгийн гүйлгээ тооцоонуудыг "царцаахад" хангалттай байсан өнгөрсөн хугацааны үйл явдлын үр дүнг хэрхэн шийдэх бол. Асуулт олон байгаа ч найдвар түүний эсрэг хэтэрхий доогуур түвшинд байгаа юм.

Хоёр тал яриа хэлэлцээ эхлүүлдэг ч, үр дүнд хүрэлгүй байсаар өнөөдөртэй золгосон юм. Гэсэн ч дэлхийн хамгийн том хоёр гүрэн өөрсдийн эхлүүлсэн худалдааны дайны хөлд хэрхэн нэрвэгдэж байгаагийн энгийн баримтууд зурайсаар байна. Үүнийг дараах гурван нотолгоогоор тайлбарлаж болох бөгөөд яаралтай шийдэлд хүрэх ёстойг сануулж буй  хэрэг юм.

"Huawei"-г тойрсон их үймээн

Үнэндээ АНУ "Huawei"-г овоо хараандаа хэдийнэ онилчихсон байсан. Өнгөрсөн тавдугаар сард АНУ "Үндэсний аюулгүй байдлын үүднээс" гэсэн шошго зүүсэн бодлогын баримтаа задалж, "Huawei"-гээс ямар нэг байдлаар бараа, үйлчилгээ авсан америк компаниудыг дарж авах алхам хэрэгжүүлсэн юм. Энэ нь "Huawei"-гийн бизнесийг доголдуулаагүй ч, дэлхий дахины технологийн салбарыг доргиход хангалттай байлаа.

Японы компаниуд АНУ-ын энэ шийдвэрт ихээхэн зовнисон. Учир нь тэд ч бас "Huawei"-тэй холбогдон ажиллаж, Вашингтонд бараагаа нийлүүлэх сонирхолтой. Гэсэн ч өнгөрсөн зургадугаар сард болсон Их 20 улсын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп "Huawei"-д зөөлөн хандах болсон юм. Ингэснээр тэрээр АНУ-ын компаниудыг Хятадын фирмүүдтэй худалдаа хийхийг нь зөвшөөрсөн билээ.

Үүнээс хойш Д.Трампын засаг захиргаа өөрөө төөрөгдөлд орчихов. Нэг үгээр хэлбэл, ямар компаниуд "Huawei"-д бараагаа зарж болох, бас тэд алинаас нь авах ёстой вэ гэдгээ мэдэхгүйд хүрсэн юм. "Huawei" бол Бээжингийн хувьд зүгээр нэг бизнес биш. Энэ бол үндэсний аварга. Тиймээс АНУ-ын өмнөх үйлдлүүдийг Ши Жинпинийн засаг захиргаа зөвхөн "Huawei" дээр ирсэн буулт гэж харахгүй. Гэсэн ч хятадууд олон улсын зах зээлд хэзээ ч ялагдахыг хүсэхгүй.

Амлалт бас дахин амлалт буюу хөдөө аж ахуйн дайн

Америк, Хятадын дараагийн дайн бол яах аргагүй хөдөө аж ахуйн салбарт өрнөж байна. Худалдааны үймээн Бээжингийн хувьд АНУ-ын фермерүүд ялангуяа, мах болон үр тарианы зах зээлийн гол тоглогчдоор тодорхойлогдож байна. Учир нь тэд хэзээнээсээ л Хятадын ижил бараа бүтээгдэхүүнтэй барьцсаар ирсэн.

Өнгөрсөн зургадугаар сард Их 20-ын уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай, Цагаан хэрмийн эзэн Ши Жинпинь уулзсанаас хойш Хятад улс АНУ-аас хэдэн сая тонн үр тариа авахаар хэлцсэн юм. АНУ-аас их хэмжээний үр тариа ийнхүү худалдан авах болсон Бээжингийн санал нь Вашингтонд эерэг хандлагатай байгаагаа харуулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, эмзэг сэдэв болсон хөдөө аж ахуйн талбарыг зөөллөхийг хүссэнийх.

Анхааруулах дохио

АНУ, Хятадын итгэлцэлгүй байгаа өнөөгийн дүр төрх нь дэлхий дахин эргэн тойрноо шүүн тунгаахад хүргэсэн юм. Өнгөрсөн гуравхан сарын дотор худалдааны дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засагт асар их өөрчлөлт бий боллоо. Хятадын экспорт болон Азийн худалдааны харамсалтай дүр төрх үргэлжилсээр байна. Энэ нь Хятадын өсөлт удааширсны нэгэн шалтгаан бөгөөд үндсэн суурь нөхцөл нь худалдааны дайн юм. Компаниуд нь үйл ажиллагаагаа өрөгжүүлэхийн тулд Хятадаас гарах эсэхдээ тулсан нь шинэ үйлдвэрлэгч, шинэ ажлын байрны талаарх ойлголтуудыг бүрмөсөн "баллуурдсан" хэрэг байв.

Энэ бол дэлхийн эдийн засагт худалдааны дайн шууд эрсдэл үүрүүлж байгааг нотолсон үйл явдал юм. Улмаар ОУВС хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төлвийг энэ онд болон ирэх жилд ч бууруулах нь. Учир нь худалдааны дайн ихээхэн нөлөөлсөн гэдгийг тус сангаас мэдэгдсэн билээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.