НЗДТГ: Багш нарт 200 квот өгөөгүй
Түрээсийн орон сууцнаас 200 квот олгохыг шаардсан  багш нар НЗДТГ-ын үүдэнд өлсгөлөн зарлаж байгаад зогсоосон билээ. Тэд нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрсэн гэж үзэн тухайн оройноо өлсгөлөнгөө зогсоосон байдаг.

Үүнээс үүдэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг 200 квотыг багш нарт өгөхөөр болсон тухай мэдээллүүд хэвлэлээр цацагдаж эхэлсэн юм.

Харин НЗДТГ-ын зүгээс “Монголын багш нарын үйлвэрчний эвлэл холбооны шаардлагыг хүлээн авч 200 квот олгох боломжгүй. Үүнийг ч уулзалт дээр хэлсэн.

Харин төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь задалж төрийн албаны салбарын эзлэх хувиар хамруулах асуудлыг судалж үзэхээр болсон. Энэ ч шударга юм шиг санагдаж байгаа.

Тус холбооноос бол төрийн албан хаагчдын 40 хувийг багш нар эзэлдэг учир төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь ангилж 40 хувийг нь багш нарт олгох шаардлага ирсэн. Бид ч мөн шаардлагыг судлуулахаар Төрийн албаны салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын хэдэн хувийг багш нар, хэдийг хувийг эмч нар гэх мэтээр эзлэх хувийг нарийн гаргаж өгнө. Үүний дараа төрийн албан хаагчдыг ангилах уу, үгүй юу гэдэг шийдвэр гарах юм” гэсэн юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gyhg 2019-08-01 00:03:51
    тийм байлгүй дээ. очоод өлсөхөөр л байр өгөх болдог бол бүгд очоод өлсөнө ш дээ. багш нарт илүү харж билүү долоох хэрэг огт баыхгүй