Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэв
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч 10 гишүүн өчигдөр нээлтгэй мэтгэлцээнд оролцсон талаар дамжууллаа. Тэд ирэх 2020 онд төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөх найдвар тээж буй. Тэд энэ уцаад эрүүл мэндийн даатгалын хөтөл- бөр болон цагаачлалын асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
 
Элизабет Уоррен, Берни Сандерс нар энэхүү мэтгэлцээний үеэр хатуу байр суурь илэрхийлж байжээ. Гурван эмэгтэй, долоон нэр дэвшигч бүхий нийт 10 өрсөлдөгч Мичиганд болсон мэтгэлцээнд оролцож, эрүүл мэндийн хөгөлбөр, хилийн бодпогын асуудлаар хэрхэн Д.Трампыг даван гарахаа олон нийтэд хуваалцсан юм.
 
Тэгвэл тэднээс гадна Жое Байден, Камала Харрис нарын гишүүд өнөөдөр ээлжит мэтгэлцээнд оролцох аж. Ардчилсан намын мэтгэлцээний ялагч дараа жилийн долдугаар сард намын зөвшилцлөөр батлагдах юм. Ингэснээр тэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх билээ.
 
Өчигдөр СЫЫ-ийн шууд мэтгэлцээнд Массачусетсийн сенатор Элизабет Уоррен, Вермонтын сенатор Берни Сандерс, Индианагийн мээр Пит Баттигиег, Техасын конгрессийн гишүүн асан Бето Орурк, Миннесотагийн сенатор Эми Клобучар, Охиогийн конгрсессийн гишүүн Тим Райн, Мэрилэндийн конгрессийн гишүүн асан Жон Делани, Монтанагийн захирагч Стив Буллок, Колорадогийн захирагч асан Жон Хикенлүүпер, зохиолч Мариан Уиллиамсон нар оролцжээ.
 
Мэтгэлцээний сэдвийг онцлох нь
 
Эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр бол Ардчилсан намын хувьд хэзээнээсээ л чухал сэдэв байсан юм. Өнгөрсөн жилийн турш тус намаас сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол зангилаа нь үүнд оршино хэмээн тэмдэглэсэн билээ.
 
Мэтгэлцээний эхний асуулт нь ноён Сандерсийн дэвшүүлж буй нэг удаагийн эрүүл мэндийн даатгалын системийн талаар байв. Учир нь үүнийг судлаачид “Амиа хорлох бодлого” хэмээн шүүмжилж байгаа юм. Тиймээс ч энэ удаагийн мэтгэлцээний гол сэдэв нь энэ байв.
 
Ноён Райн болон Делани нар Сандерсийн төлөвлөгөөг ажил эрхлэгч америкчууцын эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг нь хөндөж байна гэж шүүмжилсэн юм. Харин ноён Сандерсийн хувьд хэчнээн сая америкчууд даатгуулсан эсвэл даатгуулаагүй байлаа ч энэ салбарын компаниудын ашиг олон арван тэрбум ам.доллараар хэмжигдэж буйг анхаарах ёстой гэж үзэж байна.
 
Мэтгэлцээний дараагийн халуун сэдэв нь хилийн маргаан байв. АНУ, Мексикий хилийн асуудал нь хууль бус цагаачдыг нэвтрүүлэх үүр уурхай болоод байгаа нь олон жилийн турш хурцадмал байсан юм. Техасийн хилийн мужид амьдарч байсан гишүүд болон ноён Багтигиег, Орурк нар өнөөгийн хилийн нөхцөл байдлыг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа ч хана босгох нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлав.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ж.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.