Ногоон өнгийн дугаартай автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
 
Эко автомашинд ногоон өнгийн улсын дугаар олгож эхэлсэн билээ.

Энэ ногоон дугаартай тээврийн хэрэгслүүдийг 1-р эгнээгээр чөлөөтэй зорчино гэсэн ташаа мэдээлэл иргэдийн дунд их гарч байгаа учраас Тээврийн цагдаагийн газраас дараах тайлбарыг өгч байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.”, мөн хуулийн 13.2.1.-т замын хөдөлгөөнд оролцогч бүр “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй талаар зааж өгсөн байдаг.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.-т “Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино.

Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.” гэж эрх зүйн хувьд тодорхойлсон байдаг.

Өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн автобусыг түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөөнд баруун гар талын захын эгнээгээр бусад төрлийн тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах шийдвэр гарган зохицуулж байсныг 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний дүрэмд оруулж дараах байдлаар тусгасан. Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл байрлуулсан эгнээг “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэнэ. Мөн тус дүрмийн 11.10.-т зааснаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглосон.

Харин тухайн эгнээгээр шуурхай албаны тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон автомашин, суудлын такси, «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл», «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслүүд байрлан явахыг зөвшөөрсөн байдаг. Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд олгож байгаа ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-ээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа үйлдэл болно” гэв.

Өөрөөр хэлбэл иргэдийн яриад байгаа шиг дээрх ногоон өнгийн дугаартай машин нэгдүгээр эгнээгээр явахгүй юм байна. Харин дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг албаныхан онцлов.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mogi 2019-08-04 13:02:04
    uhseniih ni eko. ter baterei ni 1000 jiliin tursh horoo yalgaruuldag asar hortoi. uunees tatgalzaj horigloh yostoi atal medleggui maluud demjeed shaachihii.
    122.201.22.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2019-08-01 06:41:39
    Яасан ч нуршуу юм бичдэг юм бэ дээ!!? сайт Olloo.mn урвалжлагч нараа чадваржуулмаар юмаа! Үгүй ядаж монгол хэлний зөв бичгийн дүрэм заамаар юм!!!
    66.181.161.1
    Мэдэгдсэн Хариулах
  • matilda 2019-08-01 05:17:23
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ танд зээл хэрэгтэй юу тийм бол бидэнтэй холбоо бариарай имэйлээр: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
    41.79.217.126
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-01 03:54:32
    ман дандаа ингэж будлиан хийж байна.
    202.126.89.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-01 03:49:52
    гадаад паспортыг 4-5 сольсон, машины номерын стандарт хэлбэрийг өөрчилсөн. Солиод л байвал хөгжөөд байх уу
    202.21.113.66
    Мэдэгдсэн Хариулах