Иргэдийг мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан “Хадгаламж Кореа” компанийг шалгаж байна
Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст 2005-2006 оны хооронд Бүгд Найрамдах Солонгос Улс, Сөүл хотын “Монгол таун”-д Капитрон банктай хамтран ажиллаж байсан “Хадгаламж Кореа” компанитай холбоотой асуудлыг шалгаж байна.

Тодруулбал, тус компани нь хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийх иргэдийг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний хохирол учруулсан байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа бөгөөд тус компанид итгэж мэхлэгдсэн иргэд Мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгч байгаа юм.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.