Унгарт  сурах бичгийг үнэ төлбөргүй тараахаар болжээ
Хичээлийн шинэ жил эхлэхэд сарын хугацаа үлджээ. Хичээл эхлэнгүүт сурагчдын сурах бичгийн асуудал нэлээд хүндрэлтэй байдаг. Жил болгон сурах бичиг хэвлэж, бас үнэтэй худалдаалдаг, дараа жил нь дахиад хэрэглэгдэхээ байдаг гэсэн шүүмжлэл эцэг эхчүүдийн дунд их гардаг билээ. Хэтэрхий их үнэтэй ном амьдралын түвшин доогуур, олон хүүхэдтэй айлд дарамт болдог.
 
Ер нь манайд сурах бичгийг өндөр үнэ төлбөртэй тараадаг болохоос гадаадад сурах бичгийг үнэгүй тараадаг байна.

Тухайлбал, Унгар улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 9 сараас эхлэн Унгар улсын бүх дунд сургуулийн 1-12 дугаар ангид суралцаж буй бүх сурагчдад сурах бичгийг үнэгүй хангахаар шийдвэрлэсэн.
 
Энэхүү шийдвэрийн үр дүнд орлого багатай, олон хүүхэдтэй гэр бүлд сурах бичиг худалдан авах дарамт байхгүй болж, хэмнэсэн мөнгөө амьдралдаа зарцуулах боломжтой болж байна. Ер нь Унгарын Засгийн газар иргэдийг орлогыг нэмэгдүүлэх, эсвэл боломжит зардлыг бууруулах замаар ядууралтай тэмцэж буй нь үр дүнд хүрч байх шиг.

2020-2021 оны хичээлийн шинэ жилд энэ зорилгоор нийтдээ 14 сая ширхэг сурах бичиг 10.6 тэрбум форинтны өртгөөр хэвлэгдээд байгаа юм байна. (нэг форинт ойролцоогоор 10 төгрөгтэй тэнцэнэ).

Ийнхүү нэгдсэн журмаар хэвлэж тараах үйл ажиллагааг зохион байгуулснаар өмнөх жилээс 700 сая форинтоор бага зардлаар 500 мянган ширхэгээр илүү ном хэвлэжээ.

Өчигдөр буюу наймдугаар сарын 1-ээс бэлэн болсон сурах бичгүүдийг сургуулиудад тарааж эхэлсэн байна.
Гэтэл манай улсад хичээлийн шинэ эхэлж хэдэн сар болсон ч сурах бичиг нь хэвлэгдэж дуусаагүй, сурах бичгийн хүрэлцээ бага байдаг. 

Ер нь бусад улсын жишгийг хараад намар сургууль эхлэхээс өмнө сурах бичгээ хангалттай бэлтгэж, хичээлдээ орж баймаар юм.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-02 04:30:32
    Унгар зэрэг орны хөгжт\илтэй Монголыг зүйлүүлэн бүх юмыг үнэгүй хүртэх хүсэл бидэнд үргэлж бий