Монгол ёс, уламжлал, шинэчлэлийг хослуулсан сурах бичиг бүтээнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн дагуу зохиогдож, энэ хичээлийн жилд шинээр хэвлэгдэх сурах бичиг зохиогчдын баг “Монгол ёс, хүмүүжил” номын төслөө хэлэлцүүлэв. 

Сайд Ё.Баатарбилэг “Багш, сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч салбарын яам, Боловсролын хүрээлэн ачаалал дүүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах ажил хийж дууссан, удахгүй орон даяар багш нарын сургалтууд зохион байгуулна. Энэ хүрээнд хуучин “Иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж, 1-5 дугаар ангийн сурах бичиг зохиогдсон. Хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн баг ажлаа танилцуулж, сурах бичгийн төсөлдөө санал, шүүмжлэлийг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа” хэмээн онцлов.

Ер нь энэ жил Монгол ёс заншил, уламжлал, шинэчлэлийг хослуулсан сурах бичиг бүтээхийг номын зохиогч болон хэвлэлтийн компаниудад анхааруулжээ. 

Дээрх хэлэлцүүлэгт боловсрол судлалын эрдэмтэн, судлаачид болон сургалтын менежер, багш нарын төлөөлөл оролцов.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN.LT.COL 2019-08-05 02:38:21
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM