Осама Бин Ладены хүүг устгасан гэв

Аль Каида алан хядах бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладены хүү Хамза амиа алдсан хэмээн АНУ-ын Тагнуулын албанаас мэдээлснийг CNN дамжуулав. Хамза Бин Ладены төрсөн огноо болон хэзээ нас барсан зэрэг мэдээлэл нь одоогоор тодорхой бус байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Засгийн газраас түүний хаана оршин суугаа талаар мэдээлэл өгсөн хүнд нэг сая ам.доллар амлаж байсан билээ. Хамза Бин Ладен нь ойролцоогоор 30 настай байсан.

АНУ болон бусад улс оронд дайралт хийх талаар дуун болон дүрс бичлэгээр мэдээлэл илгээдэг байжээ. Түүнийг амиа алдсан талаарх мэдээ анх NBC, "Нью-Йорк таймс" хэвлэлд гэрсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ үйл явдлын талаар тайлбар хийхээс татгалзсан байна. 2011 оны тавдугаар сард Хамза Бин Ладен нь Пакистан дахь АНУ-ын тусгай хүчнийхнээс аавынхаа хариуг нэхэхээр жихадуудыг турхирч байсан юм.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.