Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завшуулахгүй байх талаар захирамж гаргаж, ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 1-ний өдөр  Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга нарт хандан авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож болохгүй, хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл байгаа бол шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл байгаа эсэхийг шуурхай нягтлан үзэхийг хүссэн билээ.
Тэгвэл  энэ өдөр  “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтжээ.
Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах Дэд хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарыг оруулсан байна.    

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zm  2019-08-09 04:50:45
    Manaixshig iim xuuli zawxruuldag . ix xurliin darga ni guigaad baigaa ymuu xaishaa ch ymbee
  • Зочин 2019-08-06 16:10:11
    Хүрэлсэх Женко 2 ийн энэ алхам өмнөх бүх алдааг нь цагаатгана
  • Хууль 2019-08-05 10:16:49
    Хулгай залилан дээрэм хүчингийн хэрэгт ял завшиж болно гэсэн үг үү,яагаад зөвхөн авилга албан тушаалыг хэрэг вэ
  • Авилгатуяа 2019-08-05 04:02:06
    1 авилгачийг цаазалхад 100 хүний амьдрал автоматаар дээшилнэ .
  • Zochin 2019-08-03 11:50:25
    Buh hergiig yl zavshihgui bolgoh heregtei
  • zavaan gahainuud  2019-08-03 10:36:47
    ter yal zavshsan Uvsiin 25 baagiig bugded erguulj yal og, yasan gej tiim zavaan yum hiij baidag yum.
  • зочин 2019-08-03 09:58:06
    Хожууч гэсэн цаг үеэ олсон Төрийн ш-двэр бна,ял завшигч нарыг энэ цаг үед чөлөөтэй алхуулж болохгүй бх ёстой газраа хахуулд асан мөнгөө зүүдлээд явган сууцгааг!...
  • Хохирогч 2019-08-03 08:29:29
    Ажлын хэсэгтэй холбоо барих утас байна уу?
  • Бат 2019-08-03 08:22:54
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • DR. PRADHAN 2019-08-03 05:26:34
    бөөрөө мөнгөөр зарахыг хүсч байвал үнэ: $ 780,000USD холбоо барих и-мэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM