''Токио 2020'' олимпийн роботуудтай танилцаарай
Технологийн дэвшилтэт улс болох Япон өөрийн давуу талаа ашиглан ирэх жилийн олимпийн үйлажиллагаанд зориулсан таван төрлийн робот зохион бүтээжээ.

Роботуудыг хөгжлийн цэрхшээлтэй иргэдэд туслах, мэндлэх, газарчлах, үзэгчдэд хэрэгтэй зүйл гарвал туслах зориулалттай бүтээсэн байна. "Toyota" компани загвар, дизайныг гарган хийсэн бөгөөд робот тус бүр өөр үүрэг гүйцэтгэх юм. Эхний танилцуулах робот бол "Токио-2020"-ийн бэлэг тэмдэг болох цэнхэр, ягаан өнгийн том нүдтэй нь юм. Эдгээр нь хүмүүстэй мэндчилэх, гэрэл зураг авах үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ хүний харилцан үйлчлэлийн хариуд хөдлөх боломжтой ба нүд нь дижитал камераар тоноглогдсоноороо онцлог аж.

T-HR3 гэх хүн төрхтэй робот нь бусдыгаа бодвол илүү ухаалаг гэсэн. Таваас дээш тамирчинтай ярилцаж мэдээлэл өгч чадна. Алслагдсан зайнаас дуу, дүрс хүлээн авч олимпийн сайт руу хуулбарлах гэсэн олон үүрэг гүйцэтгэх ажээ. Түүнчлэн үзэгчдэд үйлчлэх хоол, ундаа зөөх, ачаа бараа хүргэх роботыг хүртэл ажиллуулахаар бэлтгэж байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ө.Түмэндарь
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2019-08-03 05:24:52
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь ...
    197.210.62.38
    Мэдэгдсэн Хариулах