Долоо хоногийн онцлох үйл явлуудын тойм
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийсэн явдал байв. Мөн Мэргэжлийн хяналтынхны их хэмжээний авилга авч байх үеийн бичлэг дуулиан дэгдээлээ. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Ерөнхийлөгч АНУ-д айлчлал хийлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үр дүнд МУ, АНУ тунхаг гаргасан юм. Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:
1.Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
2. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.
3. Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
4. Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act)” хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.
5. Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.
6. Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.
7. Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
8. Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.
 
МХЕГ-ынхны бичлэг задарлаа

АТГ-аас  өнгөрсөн долоо хоногт авлига авсан албан хаагчийн өрөөнд нэгжлэг хийсэн бичлэгээ цацлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар хурдан муудах хүнсний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохдоо хясан боогдуулах замаар хээл хахуул авсныг нь тогтоосон. Нэгжлэг хийх явцад Н.Баярсайхан нь авлигын мөнгөө оймсондоо нуусан бичлэг олон нийтэд хүрсэн юм.
Сануулахад, Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгосон бол хамсаатан  Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөс  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
 
Бүсчлэлийн асуудлыг эргэж харахаар боллоо

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд энэ сарын 15-аас замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваахаар болсон.  Ингэхдээ хотын “А” бүсчлэлд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд  гарагийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй  автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй, С бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилдэгээрээ үйлчлэхээр зохицуулахаар болсныг мэдээлж байсан. Тэгвэл энэ сарын 15 хүртэл дээрх бүсчлэлтэй холбогдуулан хэд хэдэн хувилбараар санал асуулга явуулах чиглэлийг өгсөн байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-08-05 04:44:05
    TEREES , BOLOBSROLIIN TALAAR 15-20 JILIIN ALSIIN KHARAATAI BODLOGOTOI , YLANGYA , ERCHIMKHUCH , SHINJLEKH UKHAAN ...