Жагсагчид Хонгконгийн аялал жуулчлалд хохирол учруулж байна

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонгконгод гэмт этгээдийг эргүүлэн өгөх  хуулийг шинэчлэх төслийг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал хэдэн долоо хоногийн өмнөөс өрнөсөн билээ. Өнөөг хүртэл үргэлжилж байгаа жагсаалын улмаас  тус арлын тусгай жижиглэн худалдаа болон аялал жуулчлалын салбар алдагдалд ороод байгаа аж. Энэ арлын эрх баригчид Хонгконгийн эдийн засгийн хувьд чухал салбар болох энэ хоёр салбарт жагсаал,маргаан дэгдсэнээс хойшхи хугацаанд мэдэгдэхүйц хохирол учраад байгаа гэж мэдээлжээ. Эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон шалтгаан нь гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хуулийг Хонгконгийн эрх баригчид олон долоо хоногоор хойшлуулсан ч жагсаал үргэлжилсэн хэвээр байгаа юм. Түүнчлэн энэ арлын оршин суугчид болон Хонгконгт амьдардаггүй иргэдийн  зүгээс  энэ өөрчлөлтийн  жинхэнэ зорилгыг шүүмжилсээр байна.

Тусгай захиргааны энэ бүсийн эрх баригчид гаргасан мэдэгдэлдээ өнгөрсөн зургадугаар сард жижиглэн худалдаа эрхлэгчдийн худалдааны нийт орлого хагас жилд 6.7 хувиар буурсныг онцолжээ. Худалдан авагчид эд бараа, хүнсэндээ илүү их гамтай байх болсонтой холбоотой гэж мэдээлсэн байна. Харин  Хонгконгт өнгөрсөн сард 5.14 мянган жуулчин ирсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад 770 мянгаар буурсан гэж арлын аялал жуулчлалын албанаас мэдээлжээ. БНХАУ-ын тусгай захиргааны бүс нутагт жилийн эхний таван сард тогтмол жуулчид хүлээж авдаг. Харин үймээн самуун эхэлснээс хойш аюулгүй байдалд санаа зовох асуудал нэмэгдсэн. Аялал жуулчлалын энэ салбар уналтад орсон гэж Хонгконгийн аялал жуулчлалын холбооны гишүүн Жиу Си Вин ярьсан байна. Мөн  жижиг худалдаа болон чөлөөт үйлдвэрлэл эрхлэгчид эдийн засгийн салбарт тохиолдож байгаа асуудалд санаа зовж байгаагаа арлын эрх баригчдад илэрхийлжээ.

Хэрэв эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаал үргэлжилбэл аялал жуулчлалтай холбоотой ихэнх салбар тухайлбал, жижиглэн худалдаа болон зочид буудлын салбар хохирно. Түүнчлэн Хонгконгийн эдийн засгийн ерөнхий байдал уналтад орно гэж Жиу Ви Син орон нутгийн хэвлэлийнхэнд ярьжээ. Энэ жагсаал эхэлснээс хойш арлын эрх баригчид үүнийг буруушааснаас гадна ХонгЫконгийн тайван байдлыг үймүүлсэн үймээн таригчдыг хуулийн дагуу шийтгэнэ гэж мэдэгдсэн байна. Өчигдөр болсон жагсаалын үеэр Хонгконгийн цагдаагийнхан жагсаалд оролцсон 20 гаруй хүнийг баривчилжээ. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн эрх баригчдыг хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн  энэ тусгай захиргааны аралд сөрөг хүчнийхний үүсгэсэн нөхцөл байдлаас нэг улс, хоёр системийг хамгаална гэж мэдэгдсэн байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.