Оффшор дахь хөрөнгийг Монголд авчрахад АНУ-ын Ерөнхий прокурор тусална гэв үү
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал өчигдөр өндөрлөлөө.  Судлаачдын зүгээс энэ удаагийн айлчлалд өндөр үнэлгээ өгч буй. Тэгвэл айлчлын төгсгөлд Ерөнхийлөгч хийгээд айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар бас нэгэн зорилгоо биелүүлээд амжсан байна. 

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзсан байна. 

Энэ үеэр яригдсан чухал зүйлийн нэг бол “АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ” гэх утга бүхий яриа байв. 

Ерөнхийлөгч сонгогдсон даруйдаа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирэхэд тус улсаас тусламж хүсэж байв. 

Харин үүнээс хоёр жилийн дараас АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барраас ийнхүү тусламж хүсэж нааштай хариу авсан байна. 

Үүний дараа улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргаж байсан.  

 Тодруулбал, оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан. Түүний уриалга тэгсхийгээд намжсан. 

Харин одоо хэсэг намжмал байдалд байсан оффшорын асуудал дахин өндрөө авах нь. Хэрэв АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр амлалтандаа хүрвэл ирэх өдрүүдэд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх хийгээд хаана ямар хөрөнгө хаана байгаа илрүүлэх нь цаг хугацааны асуудал болж байна. 

 

П.АНИР 

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-08-08 05:12:51
    Uuruu bas
  • зочин 2019-08-06 01:42:38
    Нэн яаралтай одоо бүгдийг нь оруулж ирэх хэрэгтэй шүү эздийг нь шоронд хий.өмчийг нь бүгдийг хураа улсын ордогод ав.эмнэлэг цэцэрлэг нэгмөсөн ихээр барьчих.
  • Иргэн 2019-08-06 00:47:33
    Одоо тэгээд л хэзээ эд нар авах бол гээд л тэнд нь дараад байлгаад байх уу??? Яриад 3 жил боллоо. Аль хэдийн та нараас өрсөөд нэг тийш болгосон байлгүй дээ.
  • Энн 2019-08-05 12:52:28
    Өөрөө хөрөнгөө ил болгоочээ, баахан хулгайчид өгеихөөд оросын мафийн дүрмээр амьдарч бгаа даа
  • Har 2019-08-05 09:59:42
    Mongold Dund surguuliin zakhiral manach l avilgar shitggdene! Tom avilgach nar Pokeroo toglod sholod suj bgaa!
  • Bat 2019-08-05 05:07:07
    Luiwarchdiig shataah zuuhand vr hvvhedtei tsug shataa bayriig bayrtsogtiig zorigtiig elbegiig geh met bvgdiig n shataa
  • ганаа 2019-08-05 04:00:13
    Офшорчид боож үхэх нь холгүй харайлдаж байнаа хийсэн хэргийхээ тѳлѳѳсийг тѳлѳх болж дээ новшнуудын хѳрѳнгийг хураагаад шоронд хийх байхгүй дээ
  • иргэн 2019-08-05 00:46:14
    улсын еренхийлегч ухаантай юм болохоор нь цаадуул нь яаж угуй гэхэв гэхдээ хэрэгжинэ гэдэг нь улгэр байхаа хаана ямар херенге хаана панир малын бичиж байгааг
  • иргэн 2019-08-05 00:30:04
    Жонхуугийн ээлжит үлгэр. Америкийн хууль хүчний ажилтнууд Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр цалинждэг. Юу гэж тийм юм хийх вэ дээ.
    • Зочин 2019-08-05 06:37:06
      Үргэлж амнаас нь болохгүй, бүтэхгүй гэж үг гарч байдаг гутранги үзэлтэй, ажил, амьдрал нь тартагтаа тулсан хүмүүс хаа сайгүй байх юм даа,