ОХУ-д өдөрт 30 түймэр унтрааж байна
ОХУы-н Ойэ аж ахуйн хэвлэлийн албанаас сүүлийн 24 цагийн дотор 217 га газрыг хамарсан ойд гарсан 30 гаруй гал түймрийг унтраагаад байна гэж мэдээлжээ. Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гаригт Батлан хамгаалах яаманд ОХУ-ын зүүн хэсэгт дэгдээд байгаа гал түймрийг унтраах ажлыг эрчимжүүлэхийг тушаасан байна.

Тиймээс энэ яамнаас 10 "Ил-76" онгоц болон 10 "Ми-8" нисдэг тэрэгнээс бүртсэн багийг ой тайгад гарсан гал түймэртэй тэмцэхэд туслуулах зорилгоор зохион  байгуулж дайчилжээ. Харин Ойн аж ахуйн байгууллагаас гаргасан мэдээлэлд өчигдөр орон нутгийн цагаар шөнийн 00:00 цагт ОХУ-ын нутаг дэвсгэрийн 131.947 га газарт нийтдээ 147 ой, хээрийн гал түймэр хохирол учруулаад байгаа юм байна. Түүнчлэн Краснояарск, Эрхүү, Бүгд найрамдах Саха /Якут/, Бүгд найрамдах Буриад улсын нутаг дэвсгэрт онцгой байдал зарлажээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.