Төрийг тогтвортой болгох Н.Алтанхуягийн овжин нүүдэл
Эдийн засгийн хүндрэл дээр төрийн хямрал нэмэгдвэл хярамцаг болж таарна. Засаг толгойлж байгаа АН-ын нэр хүнд шавхайтай хутгалдан,  олон нийт байтугай гадаад ертөнц монголчуудын тамын тогооны үлгэрийг хараад халаасаа хамхин зугтах байв.
 

Гэвч сүүлийн хэд хэдэн удаагийн цохилтоос Н.Алтанхуяг Засгийн газар болоод намынхаа нэр хүндийг аварч үлдэж чадлаа. Ямартаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр сөрөг хүчний жинтэй удирдагч Ө.Энхтүвшин Ерөнхий сайдын овсгоотой нүүдлийг үнэлэн эрхий хуруугаа гозойлгож байхав. Шахаанд орж үзсэн хашир хүний хувьд Н.Алтанхуягийг булзах зай, буцах замгүй байдлаас хэрхэн самбаачлан гарахыг анзаарч мэдэрснийх биз ээ.

Хууль зүйн салбарыг сүүлийн хоёр жил толгойлж, шүүхийн шинэтгэлийг гардан эхлүүлж, хуулийн тогтолцоонд жинхэнэ ардчилсан салхи сэвэлзүүлж буй Х.Тэмүүжинг суудлаас нь хэрэв огцруулж орхисон бол АН залуустаа халгаатай гэсэн хар тамга жинхэнэ утгаараа батлагдах байв. Нөгөө талаар АН-ын толгойлсон Шинэчлэлийн засгийн газрын төвшин байдал алдагдан, суудал сондгойрсон сул засаг шавхайд хутгалдахад ойрхон байлаа.

Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг морин жил гарснаас хойш хэт улстөржин үндсэн ажлаа бараг л мартаад байгаа хүний өөрийн намын улстөрчдийн үзэл бодлын үзүүрт үнэнийг хүргэж чадлаа.

Хаврын синдром эхэллээ хэмаээн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдэгдэж байсан. Үнэндээ эдийн засгийн хямрал дээр дөрөөлсөн улс төрийн хаврын синдром ужиграх талдаа ороод байна. Товчхондоо бол УИХ бүрэн эрхийнхээ нийт хугацааны бараг л ихэнхийг Н.Алтанхуяг болон түүний засгийн газрын сайдуудыг шүүмжилж барав. Хууль тогтоох, батлах гол  байгууллага маань ийнхүү улстөржиж, хэн нэгний өргөдөл гомдол, өмд гутал, өмч хөрөнгийн асуудлаар маргалдан, огцрох огцрохгүйн төлөө товч  дарсаар суух нь хэр зохистой юм бол? Сүүлдээ тоглоом нь шоглоом болж ам.долларын ханш Засгийн газрын асуудлыг хэлэлцэх тоолон чангардаг зуршил бараг л тогтлоо.

Дэлхийн эдийн засаг, улс төр тогтворгүй байгаа энэ үед монголчууд дотооддоо эв нэгдэлтэй, дотроо бодолтой байх учиртай. Крымын асуудлаас шалтгаалан Оросыг хянах түшиц газраар Америкчууд Монголыг нууцхан нэрлээд байгаа. Дэлхийн зах зээл дээр ашигт  малтмал, түүхий эдийн үнэ урьд байгаагүй хэмжээнд унаж, уул уурхай түшиж амьдардаг олон улс орон хямраад байна. Гэтэл монголчууд байшингаа барьж, ноолуураа самнаж, ургацаа тариалж, унаа тэргээ уралдуулсан хэвээр байгаа нь Засгийн газар ажиллаж байгаагийн шинж бус уу? Н.Алтанхуяг хажуугаасаа хаврын синдромоор хашуулж, дэргэдээсээ УИХ-аар шахуулж, урдаасаа Х.Баттулгаар замаа бөглүүлж, араасаа ард түмний асуулгаар ээрүүлэн их л хүнд нөхцөлд ажиллаж ирлээ. АН-ын байгуулсан Шинэчлэлийн засгийн газрыг унагах зорилгоор удаа дараагийн цохилтууд ирлээ. Давхар дээлээ тайлах хууль, Х.Тэмүүжинг огцруулах асуудал, Х.Баасанхүүгийн өргөдөл, Х.Баттулгын халагдах санал гэхчлэн тоочоод байвал сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлууд бүгд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад чиглэжээ. Гэвч Н.Алтанхуяг засагтай ноцолддог нөхдийг замын дунд саатуулж, АН-ын бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн тулд  туйлбартай урагшилсаар байна.

Х.Баттулгын өргөдлийг авч хэлэлцээд 78,6 хувийн саналаар УИХ-ын гишүүд сайд асныг ажлаа хүлээлгэн өгөхийг дэмжлээ. Энэ нь АН цаашдаа Шинэчлэлийн засгийн газрын бодлого хийгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд санал нэгтэй нэгдмэл байгааг харуулсан гэж хэлж болно.

Ажил хийх дургүй, танхимын ажилдаа дотоод зөрчлөөрөө ханддаг сайдыг явуулж, нэг үзэл бодлын дор цааш алхах нь зөв гэдэг дээр АН-ынхан ийнхүү санал нэгджээ.  Нөгөө талаар уснаас намаа болон танхимаа, өөрийгөө хуурай авч үлдэн, үүгээр ч тогтохгүй АН-ын эв нэгдэл, нэр хүндийг хамгаалан тогтож байгаа нь Н.Алтанхуягийн удирдах арга барилын онцлог байж болох талтай.

Төрийг тогтвортой байлгахын төлөө  хийж буй Н.Алтанхуягийн оновчтой нүүдлийг дэмжиж, Ө.Энхтүвшинтэй хамт Like дарахаас өөр гарц харагдахгүй байна. Учир нь бидэнд өөр хямрал хэрэггүй, төрийн хямрал бүүр ч хэрэггүй билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-13 07:43:52
    улс төрийн шоу хийхээ болимоор юмаа
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • eee 2015-03-13 05:27:50
    hohi chinee Altanhuyagiin dainii setgej chadahgui bol
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-18 00:08:39
    захиалгат нийтлэл байна. алтанхуяг шударга үнэн ирэх тэр цагт цаазын ял авах нь тодорхой доо. чааваас да
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • инээд хүргээд байгаарай 2014-05-17 03:52:35
    Дэлхийн зах зээл дээр ашигт малтмал, түүхий эдийн үнэ урьд байгаагүй хэмжээнд унаж, уул уурхай түшиж амьдардаг олон улс орон хямраад байна. Гэтэл монголчууд байшингаа барьж, ноолуураа самнаж, ургацаа тариалж, унаа тэргээ уралдуулсан хэвээр байгаа нь Засг
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2014-05-17 02:36:50
    Ардчилсан ерөнхий сайдыг чин сэтгэлээрээ дэмжиж байна.
    202.21.100.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Altan huyg 2014-05-17 02:21:29
    bi neeree ih zalitai ovjon shdee daanch nqamaig oilgoh hvn alga bi uul ni bagiin darga hiij baival barag taarah hvn gedgee bedne nadaas oor namaoig hen medeh be
    202.21.106.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-16 14:49:41
    Алтанхуяг сайд шудрага эх орноо гэсэн сэтгэлтэй байгаад нь дэмжиж бна
    203.194.117.51
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv zuv  2014-05-16 14:25:28
    Bi Altan gadas bish, gehdee Altanhuayagiig ene yed demjij baina.
    195.71.187.53
    Мэдэгдсэн Хариулах
  • madam 2014-05-16 12:07:11
    tiim shuu saiddaa amjilt husie taniig demjdeg n haraadgaas olon shuu
    68.40.8.99
    Мэдэгдсэн Хариулах
  • chag bolson altanhuyagiig baribchil!!! 2014-05-16 09:14:47
    chag ni bolson yed Altanhuyagiig baribchilaj sorond hori!!!!!!!!!!!eh ornoo hydaldsan gazar soroogoon hyibaldan gadniihand ezemsyylsen geed bondiin herengeer samarsan geed tohoh zuil angiud zendee bna!!!zail aa!Altanhuyag aa!!!!Elbegdorj oo!!!!!!!!!!!
    192.134.244.184
    Мэдэгдсэн Хариулах
  • teriin hylgaich Altanhuyagiig zailuul!!! 2014-05-16 09:00:11
    teriin daisan Altanhuyagiig zailuul,ingej chadah ard tymen bol yragsaa yabna!ygyi bol bid nydnii emne mehseer bna?eh oronch hyygeen sorond hiigeed syyj l bna?Menhbayar gedeg yum yyl ysniihaa telee!ter sorond orloo!ard tymen sohorson bna!!!!gyizee gadniiha
    192.134.244.184
    Мэдэгдсэн Хариулах
  • ganga 2014-05-16 06:56:32
    ene teneg geed booj uheh geed bnaadaa tarhiniihaa hemjeeg busdad gaihuulhaasaa umnu joohonch gesen bodoj bai say mash tom togloom ywagdaad altanhuyag yllaa ene ni ard tumen bidendch heregtei blaa chi bol uvch oilgohgui ideh hool uvnii une hanshhan yris
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах
  • tungalag 2014-05-16 06:44:53
    temujin said ih ajil hihig husch bna,bi huvda durtn demjdeg,ajil hij bgaa hund aldaa onoo baij l taarna bugdere zuv untsgus untlj dugneh heregtei,dugd l uls eh ornihoo tuluu shu de,AН-ig duren tushtai demjine
    124.158.107.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 06:27:20
    Энэ тэнэг одоохондоо тогтож үлдсэн ч газар авахгүй явуургүй засгийн газар даа. Оновчтой нүүдэл ч гэх шиг. Шогийн УВС.
    202.179.20.167
    Мэдэгдсэн Хариулах