Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
БСШУСЯ-аас зохион байгуулж буй үндэсний сургагч багш бэлтгэх “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт өнөөдөр эхэллээ. Үндэсний хэмжээнд сургалт явуулах 550 багшийг наймдугаар сарын 5-10-ны хооронд эхлээд бэлтгэх юм байна.

Үүний дараа Ерөнхий боловсролын сургууль болон Их дээд сургуулийн бүх багш нар,  удирдлага, Боловсрол соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд гээд нийт 44 мянган хүн хамруулах ажээ.

Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.