Их хэмжээний борооны улмаас түгжрэл, саатал үүсч байна

Улаанбаатар хотод их хэмжээний усархаг бороо орж замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсч байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөе.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр буюу 05-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.