Япон, АНУ худалдааны хэлэлцээрээ ирэх сард дуусгана
Япон, АНУ ирэх сард талуудын хооронд худалдаа хийх тухай гэрээнд гарын үсэг зурахаар шийдвэрлэсэн байна. "Никкей бизнес" сонинд энэ нь хоёр орны хоорондүхрийн мах болон автомашины салбарт ногдуулсан гаалийн татварын ялгааг шийдвэрлэх зорилготой гэж бичжээ.

Энэ шийдвэрийг Японы Эдийн засгийн сайд Тошимицу Мотеги, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар хурлын үеэр гаргасан байна. Мөн талууд энэ гэрээнд ирэх сарын сүүлчээр Нью Йорк хотод болох НҮБ-ын чуулганы үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалтаас өмнө гарын үсэг зурна гэж найдаж байгаа юм байна. Харин Тошимицу Мотеги Роберт Лайтхайзертай хийсэн уулзалтынхаа дараа хоёр орон худалдааны ялгааг бууруулахын тулд чухал дэвшил гаргасан, энэ сарын сүүлээр сайд нарын хэмжээнд дахин уулзалт хийх шийдвэр гаргасныг онцолжээ. Ийм төрлийн гэрээ нь Шинзо Абэгийн хувьд автомашины салбарт үр ашигтай бол Доналд Трампын хувьд 2020 онд хийхээр төлөвлөсөн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө газар тариалан эрхлэгчдээс авах дэмжлэгийг нэмэгдүүлэх аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2019-08-06 03:27:25
    Saixan japan americ 2 uls xoorndiin xaritsaag ch zuv xiideg manai ulsiin tuuxiig xugjiliig ch xendetgej bdagt bayrladag. Tramp Shin Zo Abe is good leaders.