Авлига аваад хэрэг нь хэрэгсэхгүй болсон МХЕГ-ын дарга нарын хэргийг шүүхээр дахин хэлэлцэнэ
МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханы оймсондоо доллар нуусан байгаад мөрдөн байцаагчдад баригдсан бичлэг нийгэмд нэлээн шуугиан тарьж байна.

Тус газрын хэлтсийн дарга Э.Аззаяа, Н.Баярсайхан хоёр бусдаас тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг хуулийн байгууллагаас хоёр жилийн хугацаанд шалгаад улмаар шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгож нэгийг нь торгоод өнгөрсөн байдаг юм.

Тэгвэл энэхүү шударга бусаар шийдвэрлэсэн авлига албан тушаалын хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлнэ гэсэн байр суурийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэлжээ.

Тэрбээр “Бусдаас авлига авсан МХЕГ-ын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцэнэ. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргий анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг нь хөтөлбөргүй баримтаар нотлогдсон дээрх авлигчдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, уг хэргийг хянаж буй прокурор эсэргүүцэл бичсэн” гэж ярилцлага өгчээ.

Ингэснээр МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг шүүхээс дахин хэлэлцэх нь тодорхой болов.
 
Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа уг хэргийг шүүх хэлэлцсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон нь алдаатай шийдвэр байсан хэмээн прокурор эсэргүүцэл бичсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-03 13:48:28
    Н.Цагаанхүү пиздаа минь бусдыг багахан шиг доромжлоорй.
  • Иргэн 2019-08-08 08:09:25
    Ямарч хүний үнэнч шударга зан өөрийгөө ч хохироохгүй, бусдыг ч хохироохгүй. Өчүүхэн төдий ч худал хуурмаг зүйл гаргахгүй амьдарцаая. Хичнээн сайхан гээч
  • Зочин 2019-08-07 02:50:19
    Манай өмнөд хөршөд ийм гэмт хэрэг үйлдсэн хүн аль хэдийн цаазлуулсан байгаа
  • Zochin 2019-08-06 12:22:11
    Awligad ursnuul baihgui sde. Awligad awsan mungiig ulsiin orlogod huraaj horih yl sniitgeh heregtei.
  • зочин 2019-08-06 11:29:48
    энэ чинь ЭМЯ-д хэлтсийн дарга байсан хүн мөн үү
  • Эрдэнэбаяр 2019-08-06 11:13:43
    Тэнэг миний бодлоор Тэр бичлэг нь эвлүүлэг байсан гэж ойлгохоос өөр гаргалгаа алга
  • HUULIIG SONGOJ HEREGLEHEE BOLIYO 2019-08-06 08:24:29
    SHUUH BIYE DAASAN SHIIDVER GARGAH N YASAN BE. PROKUROR ESERGUUTSEL BICHIHEER TEGEED HUNIIG DAHIJ SHUUJ YALLAAD BAIH UU. HUULIIG SONGOJ HEREGLEHEE BOLIYO
  • Zochin 2019-08-06 07:50:29
    Hoorhii bi chini tolboroo tolson, namaig dahin bitgii orold geed bsan ichih nuurgui ene amitan odoo yana daa. Avahaasaa omno ner nuuree boddog bj ug ni
  • хатуу шийтгэл өгөх хэрэгтэй 2019-08-06 07:34:18
    2 хөлтэй хувалзнууд юм даа
  • ккк 2019-08-06 05:31:42
    Ийм хүн ямар ч төрийн албанд тэнцэхгүй. Гэхдээ шар хантааз өмсч болох юм.
  • иргнэ 2019-08-06 05:28:16
    энэ илтэд хууль бус шийдвэр гаргаад түүнийгээ хууль зүйн үүднээс тайлбарлаж чаддагүй шүүгч нарыг шууд авилга авсан гэж үзэх хэрэгтэй
  • зочин 2019-08-06 03:56:24
    Энэ харин зөв шийдэл шүү!хэрэг х-сэн л бол шийтгэлээ махан биеэрээ эрт орой нэгэн цагт эдэлдэг бх хэрэгтэй!шударга ёсонд н-цэж бна.Хуулиа хүндэлж амьдаръя MGL
  • ANHAAR ! 2019-08-06 03:26:26
    Mergejliin Hyantiinhniig bugdiig ni tolgoi daraalan shalgah heregtei mash ih NO ilernee batalgaatai helchihey !!!
  •  2019-08-06 03:15:32
    энэ мэт новшнуудаас болж ард иргэд үхтлээ ажиллаад өөдлөхгүй байгаа юм муу новшнуудтай хувиараа тооцоо хийж гар хөлийг тас татах хэрэгтэй
  • Бат 2019-08-06 02:26:30
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Иргэн 2019-08-06 01:43:58
    Бүх хөрөнгийг нь хурааж 10 жил шоронд хорих энэ л шударга ёсонд нийцнэ
  • БҮГДИЙГ ШОРОНД ХАТАА 2019-08-06 01:40:06
    ЯДУУ АРД ТҮМЭН
  • сайн 2019-08-06 01:39:12
    авлигын мөнгийг нь хураагаад доод тал нь 10 жил хорих хэрэгтэй
  • зөв 2019-08-06 01:06:34
    ТЭРБУМаар нь авлига авсан авлигачидад ЯЛ өгөх ёстой. ШУДАРГА байх ёстой. ЭНЭ хэргийг 2 жил хойш нь тавьж байж хэрэгсэхгүй болгож байгаа ШҮҮГЧ нартай хариуцлага...
    • иргэн 2019-08-06 01:15:18
      Шүүгч нар хууль зөрчөөгүй. Хүчин төгөлдөр эрүүгийн хуулийн дагуу хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Тэр хуулийг Нямбаатар, Раднаасэд, Хүрэлсүх нар гаргасан.
  • ХҮРЭЛСҮХ 2019-08-06 00:53:28
    Тархины тураалтануудаа. Сонсож бай. Энэ 25 хүн манай БҮДҮҮН МАНАН-ы харьяат. Тийм учраас хэрэг хэрэгсэхгүй болсон. МАНАН-аас гарвал шорон хүлээж байгаа шүү.