Өмнөд Солонгос импортын барааныхаа хэмжээг бууруулна
Өмнөд Солонгосын зүгээс уржигдар Японы импортын бараанаас хамааралтай нөхцөл байдлаа багасгахын тулд ирэх долоон жилд материал, эд зүйлс,бусад багаж төхөөрөмжийг сайжруулах, судалгааны ажилд 5.842 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ талаар Өмнөд Солонгосын Аж үйлдвэрийн сайд Сунг Юн Мо хэвлэлийн хурл ын үеэр “Энэ хямралыг аж үйлдвэрийн хувьд материал, эд зүйлс, багаж төхөөрөмжийг сайжруулж, үйлдвэрлэх боломж болгохыг зорьж байна” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр Өмнөд Солонгосын Засгийн газар ирээдүйд хангамж нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор дэлгэц, чип, зай, автомашин болон бусад хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгцээгээ нэмэгдүүлэхийг төлөвлөж байгаа аж. Энэ төлөвлөгөөний зорилго нь өөр орноос хамаардаг Өмнөд Солонгосын энэ салбарын бүтцийн сул талыг шийдвэрлэхэд байгаа юм” гэж Өмнөд Солонгосын Засгийн газар гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.
 
 Харин Өмнөд Солонгосын энэ цагаан жагсаалтнаас хасна гэсэн Японьг 'ШйиДвэрийг Сөүлийн зүгээс эсэргүүцэж байгаагаа ' илэрхийлсэн байна. Учир нь Токио Өмнөд Солонгост чип, дэлгэц хавтан үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр технологийн материалын нийлүүлэлтийг хязгаарласан аж. Японы зүгээс мэдээлснээр энэ арга хэмжээнүүд нь Өмнөд Солонгосын зүгээс импортын барааг хянах хяналт хангалттай биш учраас үндэсний аюулгүй байдлаа хамгаалахтай холбоотой юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine