Шинзо Абэ ОХУ-д айлчлахаар боллоо
Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сард ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Энэ үеэр хоёр орны маргааны талаар шууд ярилцахаар төлөвлөж байна гэж мэдээлэв. Мөн Японы Гадаад харилцааны яамнаас “ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийг Токиогийн зүгээс газар нутагтаа нэгтгэхийг шаардаж байгаа дөрвөн арлын нэгэнд нь өнгөрсөн баасан гаригт очсонд харамсч байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Москваг хоёр орны харилцааг сайжруулахын тулд нааштай арга хэмжээ авахыг уриалжээ.

Түүний хийсэн энэ айлчлалд Японы эрх баригчид гомдож байна гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга мэдэгдсэн байна. Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр энэ нь маргаантай газрын талаар баримталж байгаа Токиогийн байр суурьтай нийцэхгүй байгаа аж. Япон Хойд газар гэж нэрлэдэг дөрвөн арлыг ЗХУ эх орны II дайн дуусахын өмнө эзэлсэн. Талууд дайны дараа ч гэрээг байгуулаагүй юм. Энэ асуудлаар ерөнхий сайд Шинзо Абэ, ерөнхийлөгч Владимир Путинтэй 2012 онд ерөнхийлөгч болсноос нь хойш 26 удаа уулзаж байжээ. Г эвч энэ бүс нутгийн талаар үр дүнтэй ямар нэгэн хэлэлцээрт хүрээгүй. Харин 2016 онд энэ дөрвөн аралд эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон ч одоохондоо ямар нэгэн үр дүн гараагүй байгаа юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2019-08-07 04:15:28
    Абэ Шинзо гэж дэлхий нийтээр бичдэг болсон шүү !