Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна. 

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SYDAL 2019-08-11 10:42:27
    DYLAANII ASYYDLIIG BODVOL NISECH. BAIRLAL BAGTAAMJ NI BOL CHVI DOLOON CHYDAG
    121.56.68.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Т.Ганбат 2019-08-08 06:22:05
    Үнднсний цэнгэлдэх хүрээлэнг Хүйн 7 худагт барьсан зөв шүү. Ашиглалт үйл ажиллагааг нь “Монгол наадам цогцолбор”-ын захиргаанд хариуцуулах хэрэгтэй
    43.228.131.42
    Мэдэгдсэн Хариулах
  • И.Норовжав 2019-08-07 11:18:39
    үнднсний цэнгэлдэх хүрээлэнг жилийн туршид ажиллаж төрөл бүрийн слортын дугуйлан, слортын хэрэглэлийн худалдаа , слорт эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг ,
    64.119.24.9
    Мэдэгдсэн Хариулах
  • A 2019-08-07 10:46:30
    Uvul yaj halaah ej bgan bol doo, bituu heregguiee, ivul haaana gej bhgui sh dee, bituu barij baahan mungu zohih n dee, zuniihiigaa olon hun hamragdahaar baival ...
    202.126.88.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-08-07 09:39:37
    Хүйн 7 худагт барьсан нь дээр байх амжилт
    202.126.89.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-07 08:34:21
    Ямар сайхан юм бэ. Жилийн 4 улирал наадаж болох нь дээ. Жилд ганц удаа биш гэдэг чинь үндсэний соёлоо байнга л харж үзэж байх нь байна.
    103.212.118.77
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaanaa 2019-08-07 07:48:27
    ok
    66.181.161.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-08-07 05:59:35
    Боломжийн суудал сандалтай дэд бүтэц сайтайхан адаглаад 50-60 жил ашиглах юм хийхсэн
    202.9.42.114
    Мэдэгдсэн Хариулах
  • matilda 2019-08-07 05:41:25
    Hello do you need the loan if yes please contact us by email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
    41.138.89.237
    Мэдэгдсэн Хариулах