Ачинск хотын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна
ОХУ-ын Красноярск мужийн Ачинск хотын зэвсгийн агуулах дэлбэрчээ. Тиймээс дэлбэрэлтийн дараа 3298 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус хотын захиргаанаас мэдээлсэн байна.

"Спутник" агентлагийн мэдээлснээр дээрх хүмүүсийг орон нутгийн цагаар 04:00 цагт нүүлгэн шилжүүлсэн аж. Ачинск хотын гурван сургууль, долоон цэцэрлэгт 4000 хүн байрлуулах боломжтой түр байрлах 10 байхыг нээгээд байгаа юм байна. Мөн ойролцоогоор 1500 хүнийг Красноярск мужруу шилжүүлнэ гэж найдаж байгаа юм. Эмнэлэгт ажилладаг эх сурвалжийн мэдээлснээр их бууны сум хадгалж байсан зэвсгийн агуулах дэлбэрснээр найман хүн шархадснаас гурав нь эмнэлэгт хэвтэж байгаа гэж мэдээлжээ.

Энэ бүс нутгийн захирагч Александр Асс ойр орчмын газраас ойролцоогоор 6000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн болохыг онцолсон байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.