Хагас жилд 18 сая тонн нүүрс экспортолжээ
Манай улсын экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 357.6 сая ам.доллароор өссөн байна. Үүнд чулуун нүүрсний экспорт 135.7 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны эскспорт 51.4 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 18.03 сая тонн нүүрс экспортолсон байна. 

Үүнийг өмнөх оны мөн үеийн 18.02 сая тоннтой харьцуулахад ижил хэмжээнд байна. Чулуун нүүрсний экспорт 17.95 сая тонн буюу 12.43 хувиар өссөн дүнтэй, экспортын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн сайн чанарын чулуун нүүрс болох антрацитын экспорт 67 мянган тоннд хүрчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.