Пхеньян гэрээгээ биелүүлэх хүсэлгүй байна
Пхеньян АНУ, Хойд Солонгостой байгуулсан цэргийн хамтарсан сургуулилт хийхээр тохиролцож байгуулсан гэрээгээ хүндэтгэх хүсэл буурсаар байна гэж Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Энэ талаар "Одоогийн нөхцөл байдал нь АНУ, Хойд Солонгос, болон хоёр Солонгосын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийг биелүүлэх хүслийг унтрааж байна. Энэ нь хүчтэй харилцан яриа хийх хэтийн төлөвт нөлөөлж байна" гэж НҮБ-д Хойд Солонгосыг төлөөлөн суугаа байнгын төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ. Хэдийгээр Хойд Солонгос хамтарсан сургуулилтаа цуцлахыг шаардсан ч Өмнөд Солонгос, АНУ-тай энэ сургуулилтаа уржигдар эхлүүлжээ. Ингэснээрээ Өмнөд Солонгос, АНУ-ын эрх баригчид хамтарсан мэдэгдлээ биелүүлэх улс төрийн хүсэл алга байгааг харуулж байна. Мөн хоёр Солонгосын харилцааг сайжруулсан шиг Вашингтоныг Пхеньянтай харилцааг сайжруулахыг шаардсан гэж Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүнээс гадна мэдэгдэлд Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилт нь хоёр орны Засгийн газар Пхеньяныг дайсан гэж үздэг байр сууриа баримталсан хэвээр байгааг харуулж байгааг онцолсон байна.

Хойд Солонгос энэ хамтарсан сургуулилт нь Пхеньяны зүгээс АНУ, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах явцыг сулруулна гэдгийг дахин сануулжээ. Мөн тэд Пхеньяныг энэ хоёр орны өмнөх үйлдлийг дахин харахад хүргэнэ гэж бичжээ. Мэдэгдэлд "Хойд Солонгос асуудлыг харилцан яриагаар шийдвэрлэх шаардлагатай" гэсэн байр сууриа баримталсан хэвээр байна. Гэхдээ энэ дайсагнасан шинжтэй хамтарсан цэргийн сургуулилт үргэлжилбэл Вашингтон, Пхеньяны хооронд хийх харилцан ярианы эрч саарах болно гэдгийг онцолсон юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine