Өнөөдөр: Ардчилсан намын залуучууд үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ
09:00 цагт ХБХХЕГ-ын хурлын танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах сургалт болно. ОУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд дадлагажуулах, тохируулгатай ажлын байраар тэднийг хангах асуудал хэдийнээ хэвшсэн зүйл байдаг бол манай улсад энэ ойлголт хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн бие даасан агентлагтай болсноор дөнгөж хөндөгдөж эхлээд байгаа асуудал юм.  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамддаг асуудлуудын нэг болох ажлын байрны асуудлыг хөндөж, мэдээлэл түгээнэ үү. Холбоо барих: 9993 1551

11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  Ардчилсан намын залуучууд үндсэн хуулийн өөрчлөлт болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

11:30 цагт УИХ-ын гишүүн Ж,Батзандан, Л.Болд нар  чуулганы танхимын үүдэнд цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийнэ.
17:00 цагт Нацагдоржийн нэрэмжит улаанбаатар хотын нийтийн төв номын санд монгол хэл уран зохиолын багш, утга зохиол судлалын магистр Г.Отгонсүрэнгийн шүлэг, яруу найраг, захидал, дурсамжийн эмхэтгэл "Аав орчлон" номын нээлт болно. утас: 99001473
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.