Анхны аваргатай Бээжингийн олимп
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 8-нд БНХАУ-ын Бээжин хотод зуны олимп нээлтээ хийсэн өдөр. Энэ олимпод Монгол Улсаа төлөөлж 29 тамирчин жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрөлд хүч чадлаа сорьсон юм. Тэд Монголчуудынхаа итгэлийг алдалгүй тэмцээний тав дахь өдөр буудлагын төрөлд О.Гүндэгмаа мөнгөн медаль авч ардтүмнээ баярлуулсан  боло ОУХМ Н.Түвшинбаяр анхны аваргын алтан медалийн эзэн болж Төрийн дууллаа эгшиглүүлсэн.

Мөн түүний араас боксын төрөлд П.Сэрдамба мөнгө, Э.Бадар-Ууган алтан медаль авч төрий дууллаа хоёронтаа эгшиглүүлсэн мартагдахын аргагүй олимп болсон юм. Бээжингийн олимпоос өмнө Монгол Улс нэг ч алтан медальгүй байсан бол энэ тэмцээнд жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр анхны аваргын медалийг авчирсан түүхтэй билээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.