Диего Марадонад бэлэг нь таалагджээ
Баруун өвдгөндөө мэс засал хийлгэсэн нэрт хөлбөмбөгчин Диего Марадона "Оливос" эмнэлэгт сувилуулж биеэ тэнхрүүлээд өгчигдөр гарсан байна. Харин түүнийг ингэж хурдан тэнхрэхэд Белоруссын Динамо Брест хөлбөмбөгийн клубын ерөнхийлөгчийн бэлэг тусалсан байж болзошгүй ажээ. Кинесологийн буюу хөл гарын хөдөлгөөнийг сайжруулах эмчилгээ хийлгэж эхэлсэн Диего Марадона шинэ бэлгээ очиж авахыг хүсч байгаа гэж төлөөлөгч нь ярьсан байна.

Хөлбөмбөгийн клубын ерөнхийлөгч түүнд урд дугуйны тагийг нь алтадсан хөлбөмбөгөөр чимэглэж, өмсгөлийнх нь 10 гэсэн дугаарыг урд нь бичсэн Харлей Дэвидсон мотоциклийг бэлэглэжээ. Нэрт хөлбөмбөгчний төлөөлөгч Морлагийн Диего Марадонад бэлэг нь таалагдсан. Тэрээр өөрөө очиж бэлгээ авахыг хүсч байна гэжээ.
 
Эх сурважл: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.